“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалт ДБЭТ-ын тайзнаа эхэллээ. Монголын сонгодог урлагийн ноён оргил болох “Учиртай гурван толгой” дуурийг хоёр дахь жилдээ Чингисийн талбайд ирэх сарын 10-нд тоглох юм.
Дуурийн сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин оролцож байна. “Учиртай гурван толгой” дуурийг Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулах бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Б.Жавзандулам, гавьяат жүжигчин М.Болд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нарын долоон шүүгч багтжээ.
Өнгөрсөн жил “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Нансалмаад Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг нар шалгарсан юм. Энэ жил шалгарсан гол дүрүүд ирэх сарын 1-нээс бэлтгэлдээ орох юм байна.
Т.Сайхан