УИХ-ын гишүүн Б.Наранхүүд Дундговьчууд хоёр дахь удаа итгэл үзүүллээ. Ганцхан тойрогтой энэ аймгийн 6559 иргэн түүнд саналаа өгчээ. Тэрээр энэ удаад сөрөг хүчний эгнээнд шилжин ажиллах юм.
-Та сонгуулийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ард түмний сонголтыг тэгж ингэж харлаа гэхэд хэцүү. Ийм л юм боллоо. Аливаа шийдвэрийн зөв бурууг одоо дүгнэхэд хэцүү. БНСУ-ын Ерөнхийлөгч Пакын шийдвэрээр Инчён хот хүртэл тавьсан авто зам бий. Тухайн үедээ маш их шүүмжлэлтэй хандсан юм билээ. Одоо бол Солонгосын 60 жилийн хөгжлийг дүгнэхээр тэр замыг дурдах жишээний. Өнөөдөр үр дүн нь тодорхойгүй ч улс оронд хэрэгтэй олон ажлыг АН хийсэн.
Одоо бид зарим хуучин ойлголтоосоо салах хэрэгтэй. Юмыг заавал болохгүй тийш нь мушгиж үймүүлэх биш, Монгол хүмүүс байна, Монгол Улсынхаа төлөө зүтгэн, нэг зүг рүү харж ажиллах нь илүү үр дүнтэй. Бид УИХ-д ороод сөрөг хүчин гээд л учиргүй маргаан үүсгэх нь гол биш. Хөгжил дэвшил маш хурдтай боллоо. Эцсийн эцэст улс орны эдийн засаг, хүмүүсийн амьдрал сайжрах ёстой. Монгол Улс бүхий л үзүүлэлтээрээ ахиж дэвших ёстой.
Эдийн засгийн хувьд шинэ түвшинд гаргах ёстой. Аялал жуулчлалын салбар маш хурдан хөгжих салбарын нэг. Энэ салбараас жилдээ 10-15 тэрбум төгрөг олох бүрэн боломжтой. Би энэ салбарыг түлхүү дэмжиж ажиллана.
Бид нүүдэлчин соёлтой ард түмэн. Юм болгоныг өөрчилж байх нь цусанд нь байдаг. Шинэ албан тушаалд очсон хүн замдаа л тэрийг тэрийг солино гэж бодож байдаг. Хөгжил дэвшилтэй хөл нийлүүлээд нам өөрөө бодох ёстой. Манай нам ялагдсанд тодорхой шалтгаан байхгүй гэж бодож байна. Харин ч бид Монголчуудыгхаа төлөө зоригтой алхмууд хийсэн. Гэтэл хэтэрхий их ажил хийсэн хүмүүс байхгүй боллоо. Сонгуулийн үр дүнгээс би сонгогчид биднээс эв нэгдэлтэй байхыг шаардаж байна гэдэг дүгнэлт хийж байна.
-АН сонгуульд буруу татктик ашиглалаа. Хүчтэй нэр дэвшигчдээ нийслэлд өрсөлдүүлээгүй нь алдаа боллоо гэцгээж байна.
-Ялагдал буруу зүйл биш. Сонгогчдын дүн зөв, буруу нь хэдэн жилийн дараа харагдана. Бид ард түмний сонголтыг хүндэтгэх учиртай. Манай намынхан хоорондоо ярилцана.
-Өнгөрсөн дөрвөн жилд та чуулганы танхимд цөөн удаа үг хэлсэн. Энэ удаад та бүхэн маш хүчтэй сөрөг хүчин байх даалгаврыг ард түмэн өглөө.
-Манайхан ер нь хооронд нь үзэлцүүлэх гээд байдаг улс. Монголчууд тийм дэмий юманд энергиэ битгий зараасай. Хийж бүтээх, улс орноо хөгжүүлэх, цалингаа нэмэгдүүлэх гэх мэтэд анхаарч, бие биеэ дэмжин ажиллаасай.
-АН-ын ҮЗХ хэзээ хуралдах вэ?
-Би Дундговиос өчигдөр ирлээ. Намынхантайгаа уулзаж амжаагүй байна.
-Таны эгч Б.Саранчимэг бас УИХ-ын гишүүн болсон. Энэ талаар?
-Ах дүү хоёр байлаа гэж бодъё. Тэглээ гээд дундаа авгай авдаггүй биз дээ. Эхнэр авах, нам сонгох нь хувь хүний сонголтын асуудал. Эгч маань УИХ-ын гишүүн боллоо. Эгчдээ баяр хүргэе.