ГХ-ийн сайд асан Г.Занданшатар дахин УИХ-ын гишүүн болсон. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд АНУ-ын Стэнфордын их сургуульд суралцан, зөвлөлдөх ардчиллын чиглэлээр судалгаа хийжээ. УИХ-ын түр үнэмлэхээ авсных нь дараа түүнтэй ярилцлаа.
-Ард түмэн асар их хариуцлага ноогдууллаа. Энэ итгэл найдварыг дааж ажиллах учиртайг ухамсарлаж байна. МАН хүндхэн Засгийн газрыг хүлээж авч байна. Гадаад, дотоод өртэй, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Түмнээ түшиж, зөвлөлдөх ардчиллын зарчмаар ард түмэнтэйгээ зөвлөлдөнө. Эдийн засгийн эрс шинэчлэл хийх шаардлагатай. Үүний тулд нэгдүгээрт шилэн дансаар гарч буй үр ашиггүй зардлуудыг танах, бүсээ чангалах бодлого хэрэгтэй. Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн аппарат хэрэгтэй. Төрийн албыг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар ажиллуулдаг байх ёстой. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой, шинэчлэлийн, багц бодлого хэрэгтэй байна. Монголыбанк дөрвөн тэрбум төгрөгийг бэлнээр нь тараасан. Энэ мөнгийг өөрсдөөр нь эргүүлэн төлүүлнэ.
Сонгуулийн үеэр хүртэл мөнгө үрлээ. Үрэн таран хийсэн энэ орныг яаж аврах, яаж дахин сэргээн босгох вэ гэдгийг бодох ёстой. Албан тушаал ярихаас илүү мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, уйгагуй, өдөр шөнөгүй зүтгэх үлдлээ.
-Гадаадын хөрнгө орулалт буурсанд таныг буруутгадаг. Та 2012 онд Гадаад хэргийн сайд байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг ихээхэн танах уршигтай хууль батлуулсан гэдэг. Энэ талаар?
-Сэтгүүлчид их зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь засаглалын чадавхи, хариуцлагатай байдал, авлига, хээл хахууль, хуулийн засаглалаас үүдэлтэй гэж дэлхий даяар дүгнэдэг. Нэг хуулиас болж хөрөнгө оруулалт буурсан зүйл ерөөсөө байхгүй. Энэ хууль байхгүй болоод хоёр жил боллоо. Гэсэн ч хөрөнгө оруулалт өссөнгүй. Огт холбоогүй байгаа биз дээ?
Миний санаачилсан хууль гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах биш харин нэмэгдүүлэх, зохицуулах, Засгийн газрыг үр ашигтай ажиллуулахын төлөө, стратегийн орд газруудаа цэгцтэй, уялдаа холбоотой ажиллуулах бодлого байсан.
Харамсалтай нь засаглалын үр ашиггүй, чадавхигүй байдал, авлигаас болж хөрөнгө оруулалт саарлаа. Үндсэн хуулийнхаа цэц рүү халддаг улсад мөн буурдаг.
-Та Гадаад хэргийн сайдаар дахин ажиллах уу?
-Албан тушаалын талаар ярихгүй.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир