АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 32 дугаар хуралдаан өчигдөр боллоо.
Хурлаар зочдыг хүлээн авах нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдал, “АСЕМ вилла” хотхонд байрлах төрийн тэргүүн нарт үзүүлэх үйлчилгээний төсөв, хоёр талын уулзалтуудын гэр байгуулах, тохижуулах, үйлчилгээ үзүүлэх төсөв болон бусад асуудал хэлэлцсэн байна.
Хуралдааны эхэнд АСЕМ-д оролцох зочдыг хүлээн авах, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас танилцууллаа.
Одоогоор ИНЕГ-т дээд түвшний уулзалтаар 23 улсын 28 агаарын хөлөг буух захиалга ирээд байна. Нисэх буудалд зочдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуваарийн дагуу ажлууд үргэлжилж байна.
АСЕМ-аар ирэх төрийн тэргүүн нар болон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид хоёр талын уулзалтууд хийх зургаан гэрийг “АСЕМ вилла”-д барьж тохижуулах аж. Үүнтэй холбоотой цахилгаан, үйлчилгээний төсвийг хэлэлцэж баталлаа.
Мөн АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зохион байгуулалтад ажилласан албан байгууллага, ажилтнууд, сайн дурынхан, хувь хүмүүст дурсгах бэлэг дурсгалын зүйлсийн зардлын талаар хэлэлцжээ.