Зургаадугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Ататурк олон улсын нисэх онгоцны буудалд террорист халдлага гарсан. Олон хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолуд эмгэнэлийн захидал хүргүүлэв.
Уг захидалд “Истанбул хотын Ататурк онгоцны буудалд болсон террорист цуврал халдлагад олон эрдэнэт хүний амь нас эрсдсэнд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улс терроризмын аливаа хэлбэрийг ямагт буруушаасаар ирсэн билээ” гэжээ.