ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн аспирант Т.Энхбат Дэлхийд алдартай Марийнский театрт гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авчээ.
Тэрээр МУГЖ Д.Түвшинжаргалын хүү бөгөөд энэхүү баярт мэдээгээ өөрийн фэйсбүүкээр дамжуулан элэг нэгт монголчууддаа хүргэж, цаашид илүү их хичээх болно гэдгээ амласан байна.
Т.Энхбат өнгөрөгч нь гуравдугаар сард Санкт-Петербург хотноо болсон Олон улсын дуурийн дуулаачдын "Звёздная Рапсодия" уралдаанаас Гран при, дөрөвдүгээр сард 17 дахь удаагийн "Весна романс" уралдааны тэргүүн байр, 10 дахь удаагийн "Весна песни" уралдааны Гран при шагнал болон үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарсан аж.