Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдэд өнгөрсөн 2014 онд хоёр дахь удаагаа хулгай орж, хосгүй үнэт бурхад алдагдсан юм. Тэгвэл хоёр жилийн дараа хэрэгтнүүдийг шийтгэжээ. Эрдэнэзуу хийдийн Хархорум музейгээс Майдар, Дүйнхор, Жүгдэрнамжил зэрэг долоон бурхан алдагдаж хэрэгтнүүдийг багагүй хугацаанд эрэн сурвалжилсан юм.
XVIII зууны дунд үед хамаарах, нийт 70 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх бурхдыг Т нарын нутгийн гурван иргэн хулгайлж Улаанбаатарт авчраад байхад нь барьсан юм. Тэдэнд Сум дундын шүүх 10 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, тус бүрээс нь нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар болжээ.