Сонгууль болоод тав хоног өнгөрлөө. МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхорол, Х.Болорчулуун нарын тойргийг эс тооцвол маргаан, шуугиан багатай сонгууль болж өнгөрлөө. СЕХ анх удаа электрон самбараар, сонгуулийн дүнг танилцуулсан нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажлыг хөнгөвчлөн, иргэд шуурхай мэдээлэл авах боломжийг бүрдүүлэв. Мөн элдэв эргэлзээ ч дагуулсангүй.
Анх удаагийнх байсан ч самбарт ямар нэг саатал гарсангүй. Хэн гэдэг нэр дэвшигч хэдэн хүний санал авсан нь зурайтал ил байснаараа ихээхэн онцлог байв.
Сонгууль нэгэнт дууссан тул одоо сонгуулийн зардлын тухай ярих цаг. Энэ зардлыг хоёр ангилна. Улсаас буюу төсвөөс сонгуульд зарцуулсан зардал болон намууд, нэр дэвшигчид тус бүр ямар хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулав гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Өнөөг хүртэл улс төрийн намуудын санхүүжилт хаалттай тул тэд сонгуульд хэчнээнийг зарлагадав гэдэг нь иргэдийн анхаарлыг илүү татдаг.
УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүр дээд тал нь 4.4 тэрбум төгрөгийн зардал гаргах тухай Монгол Улсын Үндэсний аудитын газрын даргын тушаал гарсан юм. (2016.05.18, А/45 дугаарын тушаал)
Өмнөх сонгуулиудад хэн илүү мөнгөтэй нь сурталчилгаагаа илүү сайн хийн, тэнцвэргүй өрсөлдөөн үүсгэсэн. Иймд тэдний үрэх мөнгөний дээд хязгаарыг тогтоосон юм.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн. Одоогоор эрх баригч болон сөрөг хүчний статустай АН болон МАН зардлынхаа хэмжээг дээр заасан адарт тулган, тус бүр 4.4 тэрбум төгрөг зарцуулсан нь тодорхой. Харин бусад нам эвслийн хувьд эргэлзээтэй.
Удахгүй бүх нам Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа илгээнэ. Тэрхүү тайлангаас бид нам эвсэл тус бүр хэчнээн төгрөг зарцуулсныг олж мэдэх боломжтой. 2012 онд нийт 36.8 тэрбум төгрөгийг намууд болон нэр дэвшигчид зарцуулжээ. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд өмнөхөөс 46-аар цөөн нэр дэвшигч өрсөлдсөн тул сонгуулийн нийт зардал төдийлөн өсөхгүй байж болзошгүй.
НЭР ДЭВШИГЧИД СОНГУУЛИЙН ЗАРДЛАА ХЭРХЭН ТАЙЛАГНАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН БЭ?
Сонгуулийн тухай хуульд УИХ-ын ээлжит сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан дэвшигчид сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхээр хуульчилсан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 47.4-т заасны дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор дансны дугаар, банкны нэрийг Төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхдээ хүсэлт, банктай байгуулсан гэрээний хамт ирүүлэх үүрэгтэй.
Нэр дэвшигчид сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банканд нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд Сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулахаар заасан юм.
Үндэсний аудитын газарт 2016 оны зургаадугаар сарын 14-ний байдлаар 320 нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэсэн мэдээллээ ирүүлжээ.
ТӨСВӨӨС СОНГУУЛЬД ЗАРЦУУЛСАН МӨНГӨН ДҮН МӨН Л ӨССӨӨР
Үүний шалтгааныг сонгуулийн насны иргэдийн тоо өссөнтэй холбон тайлбарлаж болно. Мөн манай улсад шатахуун, цалин гэх мэт зардлууд жилээс жилд өсөж байдаг.
2012 оны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийг зохион байгуулах зардлын хэмжээг 16.8 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнээс 300 сая төгрөгийг гадаадад суугаа монгол иргэдээс санал авахад зарцуулахаар тусгасан бөгөөд улсын хэмжээнд 1950 хэсгийн хороо байгуулагдсан юм.
Харин 2016 оны сонгуулийн хувьд 16,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар УИХ-аас баталсан. Сонгуулийн зохион байгуулалтын зардлыг улсын төсвөөс гаргадаг юм. СЕХ энэ жилийн сонгуулийг маш өндөр түвшинд зохион байгууллаа гэх магтаалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос сонссон юм. Тэд ч тун удахгүй 16 тэрбум төгрөгийн тайланг тавих учиртай.