НААДМЫН ТОЙМ 2011-2015: Төрийн наадамд түрүүлсэн мэргэн харваачид

А.Мишээл GoGo.mn

2016-07-05 13:15 GMT+8

-Үндэсний портал GoGo.mn сайт удахгүй болох Үндэсний их баяр наадмыг угтан Эрийн гурван наадмын сүүлийн жилүүдийн тоймыг төрөл тус бүрээр уншигч та бүхэнд цувралаар хүргэхээр бэлтгэлээ-

Нум сум нь анх зэр зэвсэг ан агнуурын зориулалтаар гарч, эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжсөн түүхтэй аж. Мөн Хүннү гүрний үед монгол цэргүүд дунд бөмбөг намнах тэмцээн болдог байсан бол нум сумаар зэвсэглэсэн 300 гаруй цэрэгтэй байсан гэдэг яриа ч бий.

Энэ мэтчилэн нум сумын талаар олон арван баримт байдаг.

Монголчууд ан авд гарамгай байдаг учир нь эрхийн цэц мэргэн нум сумтай холбоотой юм. Анх ангийн зориулалтаар үүссэн нум сум нь эцэстээ спортын төрөл болон хөгжжээ. Сур харваа нь дотроо халх, буриад, урианхай, гэсэн гурван төрөлтэй юм.



Монголын үндэсний сурын холбоо ба түүний үүсэл хөгжил

Монголын үндэсний сурын холбоо 1940 онд Сурын товчоо нэртэйгээр анх байгуулдсан аж.  

Улмаар 1959 онд Сурын холбоо болж өргөжин үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь сонирхогчийн тоо нэмэгдэхэд түлхэц болжээ. 1989 оноос Монголын үндэсний сурын холбоо төрийн бус байгууллага болон хөдөө орон нутагт 40 гаруй салбар холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

•1959 онд спортын нэгдсэн ангилалд орж цол, зэрэг олгож эхэлсэн.
•2003 оноос эхэлж Монгол улсын Мэргэн цолыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болсон.
•Холбооноос жилдээ нийт 20 гаруй тэмцээн  уралдаан зохион байгуулдаг.
•Олон улсын тэмцээнд 2-3 удаа оролцдог. 

Үндэсний сурын харвааны бай нь 8х8 см бортого хэлбэртэй, сураар сүлжиж хийсэн бай байдаг.

Хана сурын харваанд 20 сум, хасаа сурын харваанд 20 сум нийт 40 сум харваж, түрүү байраа тодруулдаг. Оноо тэнцсэн тохиолдолд товх харваа явуулж, ялагчийг шалгаруулдаг. Эрэгтэй харваач 75 м, эмэгтэй харваач 65 м харвана.


Сур харваачдын цол

-Улсын баяр наадамд хоёр удаа түрүүлбэл Монгол улсын Хошой мэргэн
-Улсын баяр наадамд гурван удаа түрүүлбэл Монгол улсын Гоц мэргэн
-Улсын баяр наадамд дөрвөн удаа түрүүлбэл Монгол улсын Гарамгай мэргэн
-Улсын баяр наадамд таван удаа түрүүлбэл Монгол улсын Даяар дуурсах мэргэн
-Улсын баяр наадамд зургаа удаа түрүүлбэл Монгол улсын  Дархан мэргэн тус тус хүртдэг.

Аймаг, сумын наадамд түрүүлсэн харваачид аймаг, сумын мэргэн цол олгодог байна.

2011-2015 онд түрүүлсэн харваачдыг танилцуулвал,

Эмэгтэй

2011-2014 онд Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Төв аймгийн харьяат, Чингис хааны Дэлхийн Академийн харваач Монгол Улсын гарамгай мэргэн Холхорын Оюунчимэг жил дарааллан түрүүлсэн.

2015 онд

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ЖЕМ интернэшнл компанийн харваач Монгол Улсын мэргэн С.Эрдэнэтунгалаг улсын хошой мэргэн болсон.

Эрэгтэй

2011 онд 21 настай Б.Ёндон 38 оноотойгоор түрүүлж Монгол Улсын мэргэн хэмээх эрхэм цолыг хүртсэн
2012 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, МУ-ын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун 40 сумнаас 39 онож их баяр наадмын түрүү харваач болсон.
2013 онд Ховд аймгийн Булган сумын уугуул харваач Л.Отгонбаяр 35 оноотойгоор түрүүлж МУ-ын хошой мэргэн цол хүртжээ.
2014 онд Ховд аймгийн Булган сумын уугуул харваач Л.Отгонбаяр 34 оноотойгоор түрүүлж МУ-ын гоц мэргэн цол хүртжээ.
2015 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат харваач, Монгол Улсын спортын мастер Б.Батбаатар 37 оноогоор түрүүлж МУ-ын мэргэн болов.


 

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 471 санал өгсөн байна.

Дээшээ