Гадаад Хэргийн яамны дэргэдэх “Элчин сайд нарын клуб” Монголын гольфын холбоотой хамтран гурав дахь удаагаа “Ambassadors Golf “ тэмцээний зохион байгууллаа.
Долдугаар сарын 03-нд "Маунт Богд" гольфын талбайд 2016 оны “Ambassadors Golf“ цомын нэрэмжит тэмцээ болж Монгол Улсад суугаа гадаад орнуудын элчин сайд нар, дипломат ажилтнууд болон Монголын гольфын холбооны гишүүд нийт 50 гаруй тамирчид оролцов.
Энэхүү тэмцээнд Монголын гольфын холбооны гишүүн Б. Алтайбаатар нийт 78 оноогоор тэмцээний аварга болж, шилжин явах цомоор шагнагдав. Элчин сайд нарын ангилалд элчин сайд асан Б. Даваадорж түрүүлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин II байр эзлэв.
Эмэгтэйчүүдийн төрөлд Хятадын ЭСЯ-ны ажилтан Жияанг Лонгюн түрүүлэв.