“Цахилгаан тээвэр” компанийн үйлдвэрлэсэн “JEA-800”
маркийн троллейбусыг нийтийн тээвэрт ашиглаад жил гаруй боллоо. Энэ хугацаанд
“JEA-800” маркийн троллейбусыг нийтийн тээвэрт ашиглах боломжтой гэж үзсэн
байна. “JEA-800” маркийн зургаан троллейбусыг Казахстан улс худалдан авахаар
захиалга өглөө.
Өчигдөр Казахстаны Петропавловск хотын нийтийн тээврийн газрынхан
троллейбус авах гэрээнд гарын үсэг зурсан. Троллейбусны угсралтын ажил
хийгдэж байгаа бөгөөд удахгүй бэлэн болгож тэдэнд хүлээлгэн өгөх юм байна. Уг
троллейбус нь агаар орчныг бохирдуулахгүй, эдийн засгийн ашигтай учраас гадны
орныхон сонирхох болжээ. Түлшний үнэ нэмэгдэх хэрээр цахилгаан тээвэр буюу
троллейбусыг ашиглах хандлага ихэсч байгаа. Энэ нь эдийн засгийн болон
байгаль орчинд ээлтэй хэмээн үзэж байгаа аж. Манай үйлдвэрлэж буй “JEA-800”
маркийн троллейбус нь өдөрт 15-20 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэдэг.
Харин том оврын автобус нь өдөрт 100 гаруй мянган төгрөгийн түлш зарцуулдаг
гэнэ. Мөн 15787 кг жинтэй “JEA-800” троллейбус нь 26 хүний суудалтай. Ачааллын
оргил үед бол 102 хүн багтаах чадалтай аж. “Цахилгаан тээвэр” компани “Монголд
үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд өөрсдийн бүтээсэн “JEA-800T” загварын
троллейбусаар оролцож олон хүнийг гайхшруулсан.
Өртөг өндөртэй троллейбусыг гаднаас авснаас дотооддоо үйлдвэрлэх бүрэн
боломжтойг зохион бүтээгчид нь ярьж байсан юм. Тэд “JEA-800T”, “JEA-800М”,
“JEA-800” загварын дөрвөн троллейбус угсарч шугаманд явуулж буй юм. Хамгийн
хямд үнэ, шинэ технологи, бат бөх байдал нь гадны захиалагчдын сонирхлыг
татаж байгаа бололтой. Дэлхийн зах зээл дээр шинэ троллейбус 250 мянган
ам.доллар байдаг аж. Оросын троллейбусны карказ дээр хийсэн загварууд нь 65 мянган
ам доллар, Солонгос улсын “HYUNDAI” автобусны карказ дээр хийсэн загвар харьцангуй
хямд буюу 35-40 мянган ам долларын зардлаар бүтдэг байна. Энэ нь ОХУ-д үйлдвэрлэсэн
троллейбуснаас гурав дахин бага зардалтай. Өнөөдөр манай нийтийн тээвэрт
1000 автобус явж байж жигдэрнэ гэдэг юм. Тэгвэл 300 гаруй автобус, 36
троллейбус үйлчилгээнд явж байгаа нь нийслэлийн иргэдийг явган явахад хүргээд
байгаа юм. Манайх шиг түлшээ гадны орноос өндөр үнээр авдаг газарт тохирсон
унаа бол троллейбус гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Энэ салбарыг дэмжиж
нийтийн тээвэртээ троллейбус өргөнөөр хэрэглэх боломжтой гэдгийг тодотгон
хэлж байсан. Мөн Дархан, Эрдэнэт зэрэг бусад хотуудыг ийм нийтийн тээврээр
хангах, цаашид гадаадад экспортлох сайхан боломж байна гэсэн.
Ш.Доржсүрэн