Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт хөгжил хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ж.Азжаргалаас тодруулга авлаа.
-Энэ жилийн улсын баяр наадмаар Хүүхдийн төлөө газар хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Хүүхдийн төлөө үндэсний газраас, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн мэргэжилтэн нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Баяр наадмын өдрүүдэд хурдан морь унаач хүүхдүүдийн бүртгэл тоон мэдээлэл бэлтгэх, даатгалд хамрагдсан эсэхийг нягтлах зэрэг хүүхдийн аюулгүй байдалд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.
-Өчигдөр шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан болсон. Унаж гэмтсэн хүүхэд бий юу?
-Долоон хүүхэд мориноос унасан. Уралдааны зам бороо ихтэй байсан учир морь унахад ар, араасаа морь давхарлаж унасан тохиолдол гарсан. Унасан хүүхдүүд бэртэл гэмтэл аваагүй. Хүүхдийн аюулгүй байдлыг Морин спорт уяачдын холбоо анхаарал тавин ажиллаж байна. Уяачид ч мөн энэ тал дээр анхаарах хэрэгтэй.
-Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас шаардлагын дагуу байж чадаж байгаа юу?
-Хүүхдүүд хамгаалалтын хэрэгслийг өмсөж сурч байна. Дадал болоогүй. Хүүхдүүд таарсан малгай өмсөөгүйгээс бие нь тавгүйрхэж авах тохиолдол гардаг байна.
Унасан хүүхдийг дараагийн уралдаанд оролцуулахгүй байхаар сэтгэл зүйд айдас байна гэж үзэж унуулахгүй байх тал дээр ажиллаж байна.