Улсын их баяр наадмын азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат Монгол Улсын Алдарт уяач Т.Болдбаатарын халиун зуузай азарга түрүүлж наадамчин олноо баясгасан билээ. Түрүү морины эзэнтэй уулзаж ярилцлаа.
-Төрийн наадамд азарганы уралдаанд халиун азарга хурдан байж түрүүллээ. Баяр хүргэе.
-Баярлалаа. Хурдан хүлэг минь түрүүлж Хөвсгөл түмний минь магнай тэнийсэн байх аа. Дэлхий дэлэгнэсэн дэлэнтэй амьтан сүү орсон сайхан жил байна. Адуу сүргийн манлай азарганы уралдаанд Хөвсгөл нутгийн халиун азарга минь хурдан байлаа. Газар, газраас цугласан хурдан шандаст хүлгүүдтэй уралдаж түрүү магнай хүртэж хурсан олныг баярлууллаа. Гурван жил дараалан айрагдаж байна. Аман хүзүүдэж, дөрвөөр давхиж байсан бол энэ жил анх удаа түрүүллээ. Хөвсгөлчүүдийн аз хийморь золбоо өөдөө байгаагийн илрэл болов уу. Аймаг орон нутгийн лус савдаг хүртэл баярласан болов уу.
-Гарааны зурхайгаас халиун азаргаа мордуулж байхад юу бодогдож байв?
-Азаргаа мордуулсан бүх уяач л түрүү хүртэхийг сэтгэлдээ тээж үддэг. Үүний адилаар л түрүү хүртээсэй гээд л мордуулсан. Гэхдээ дотроо бол айрагдчих болов уу гэж таамаглаж байлаа. Олон жил азаргаа улсын баяр наадамд сойсон. Ганц удаа ч гэсэн түрүү хүртчих юмсан гэж бодож байлаа.
-Барианд орохын өмнөхөн улсын баяр наадамд түрүүлээд үзчихсэн Наран хонгорыг дайрч түрүүлнэ гэж бодож байв уу?
-Ах нь харж чадаагүй. Сэтгэл догдлоод зүрх балбалзаад хэцүү юм байна. Уяач хүний хувьд хамгийн хэцүү зүйл барианд хоёр азарга зэрэгцэж орох байдаг юм байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү уяачын хүү Д.Баянбатын хонгор азарга улс бүсэд олон удаа айрагдаж түрүүлсэн зартай хурдан хүлэг. Ийм сайхан хурдан ажнайтай хойно, урдаа орж уралдаад түрүүлсэн болохоор бэлгэшээж байна.
-Цагаан хөтөл өөд хүртэл халиун азарга өнгөлсөн шүү дээ?
-Айрагдаж л байвал яах вэ гэж бодогдож байсан. Хурдан буяны минь уяа сойлгийг уяач нарийн таарууллаа, унасан хүүхэд минь ухаантай ур чадвартай байлаа. Мөрөн хотын хар морьтын сахиус минь харж үзлээ.
-Монгол Улсын алдарт уяач цолны мялаалга азарганы түрүү байлаа?
-Тэгэлгүй яахав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс алдарт уяач цол хүртээд удалгүй төрийн наадмын түрүү хүртлээ. Халиун азарга маань улс, бүсийн наадамд дөрөв түрүүлж, долоо айрагдсан.
-Ярилцсанд баярлалаа. Та сайхан наадаарай.