Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Бадралын Энхбаатарын хонгор морь энэ жилийн их насны морьдын түрүү магнайд орж ирлээ.
Аман хүзүүнд нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Байдыхүүгийн Баяраагийн хурдан хүрэн хүлэг орж ирлээ.
Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Мөнхбатын Даваажаргалын уран зээрд морь айргийн гуравт хурдалж, наадамчин олноо баясгалаа. Тод манлай уяач Б.Онон энэ морийг уяж уралдуулжээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Ц.Хэнмэдэхийн шаргал хонгор азарга, тав дээр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Д.Мөнхбаясгалангийн сартай зээрд морь давхилаа.
Энэ удаад Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 372 хурдан шандастан хурд, хүчээ сойв. Өнгөрсөн жилүүдэд улсад айрагдсан, хэд хэдэн хурдан хүлэг энэ удаад ч хурдаллаа.
Их насны морьдын уралдаан нь хамгийн хол зайг буюу 25 км зам туулдгаараа онцлогтой.