Монгол морьдын уралдаан даагаар өндөрлөдөг уламжлалтай. Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд газар газрын шандаст 267 хурдан буян бүртгүүлж, 210 даага гарааны зурхай руу хөдлөв.
Үндэсний их баяр наадмын хурдан даага насны уралдаанд Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр даага түрүү магнай боллоо.
Харин аман хүзүүнд, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар уяач Н.Баасанжав хээр халзан,
айргийн гуравт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн хул,
айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн зээрд халзан,
айргийн тавд, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор халзан даага нар тус тус хурдаллаа.