75 сая гаруй цагаачин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудад ажиллаж, аж төрж байна. Дэлхийн аж үйлдвэр хөгжсөн 30 орныг нэгтгэдэг олон улсын энэ нөлөө бүхий байгууллагын тусгай илтгэлд ингэж дурджээ.
Хөдөлмөрийн насны хамгийн олон буюу 16-гаас дээш насны 31 сая цагаачин АНУ-д байгаа нь тус орны нийт хүн амын 14,5 хувь болж байна. Гэвч хувиар харьцуулвал дээрх байгууллагын орнуудын дотор Австрали эхний байранд ордог бөгөөд энд цагаачид хөдөлмөрийн насны хүн амын 27,7 хувийг эзлэдэг ажээ. Дараа нь Швейцар /25,1 хувь/, Канад /22,4/, Герман 12,5 хувь/ ордог байна.
Бүхэлдээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хэмжээнд цагаачид хүн амын 9 хувь байгаа ажээ. Цагаачид нь сул орон тоо гарч буй тэр секторуудад ажиллах хүчин түргэн олох боломжийг аж үйлдвэрийн тэргүүлэх гүрнүүдэд олгодогийг шинжээчид тэмдэглэж байна. Ингэснээр, эдгээр орны эдийн засгийн илүү түргэн хөгжиж байгаа ажээ.
Гэхдээ цагаачдын урсгал нь бас аюул дагуулдаг бөгөөд энэ нь нийгмийн түгшүүртэй байдлыг ихэсгэдэг байна.
Я.Сүхбаатар