Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын төвөөс хойд зүгт 36 км-т өчигдөр 15:45:15 цагт 4.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГСХ-ээс хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Онцгой байдлын ерөнхий газар тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэнэ.
Тус аймагт баяр наадмын үеэр орсон хүчтэй борооны улмаас 110 айлын гэр усанд автаж нурж, нэг хүүхэд эндэж гурван хүн нурангид дарагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Одоогийн байдлаар аймгийн онцгой комиссоос 104 айлыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн тухайн бүс нутагт халдваргүйжүүлэх ажлыг хийж эхэлжээ.