Олон орны төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд нэгэн дор цугларсан Ази Европын дээд хэмжээний чуулган амжилттай болж өнгөрлөө. Төрөөс 21 тэрбум төгрөгийн төсөв батлан зохион байгуулсан энэхүү дээд хэмжээний уулзалтыг хөнгөвчилсөн тун чухал хүмүүс бас бий.
АСЕМ-ын дээд хэмжээний чуулганы хүрээнд нийт 12000 гаруй хүн ажилласнаас арав орчим хувь нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бэлтгэгдсэн “Сайн дурынхан” байв.
Улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй их дээд сургууль, гадаадын сургуулиудад суралцагчид хийгээд залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн тэд Монгол улсын түүхэнд хамгийн олуулаа сайн дурын ажилд оролцсон залуус юм.
Эх орондоо дээд хэмжээний чуулган зохион байгуулагдаж буй арга хэмжээнд хувь нэмрээ оруулахаар өөрсдийн хүслээр нэрээ бүртгүүлсэн тэдний 120 гаруй нь гадна, дотнын сэтгүүлчдийн жинхэнэ туслах байв.
Наашаа харж монголоор, цаашаа харж англиар, тийшээ харж японоор ярих тийм л чадвартай, үүрийн 03:00 цагт ирчхээд нүүрэндээ мишээл тодруулах тийм л сэтгэлтэй залуус өөрсдийн хүслээр АСЕМ-ыг зохион байгуулахад том тус үзүүлсэн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцолсон билээ.
Тэгвэл энэ залуус АСЕМ-аас юу сурч авсан бэ?
ҮНЭНБАТЫН ЧИНТАЙХ 20 нас
- Бид гурван сарын турш АСЕМ-д бэлтгэгдсэн хэдий ч их сандарч байсан. Яах бол, гэхээс эмээж байлаа. Гэхдээ бэлтгэл байсан болохоор яг чуулган эхлээд ажиллаж байхад сандрах зүйл огт байхгүй юм билээ. Хамгийн гол нь ХАРИУЦЛАГАТАЙ болсон. Наад зах нь цаг баримтлахаас эхлээд сурсан зүйл их бий.
Түүнчлэн энэ удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсаны ачаар Монгол улс дараа дараагийн томоохон арга хэмжээг зохион байгуулах нөхцөл бүрдлээ гэж бодож байна.
ОТГОНБОЛОРЫН СҮХБОЛД 21 нас
- Туршлага хуримтлуулж, шинэ хамт олонтой боллоо. Үеийнхээ нөхдөөс сурах зүйл их байсан. Бидний хамгийн сайн ойлгож авсан зүйл ХАРИУЦЛАГА. Би хариуцлагатай байснаар зөвхөн өөрийнхөө ажлыг гүйцэтгээд зогсохгүй, бусдын ажилд нэмэр болж байгаа гэдгийг сайн ойлгож авсан.
АРИУНБОЛДЫН ДӨЛГӨӨН 19 нас
- ХАРИУЦЛАГАТАЙ байх, багаар ажиллахыг сурч авлаа. Хүн бүр дааж авсан ажлаа сайн хийснээр энэ бүх ажил урагшилж байгаа шүү дээ. Хэрвээ нэг хүн алдаа гаргах юм бол дахиад дараагийн хүнийх нь ажилд садаа болох жишээтэй. Залуу хүний хувьд энэ том үйл явдалд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа минь нэр төрийн хэрэг. Мөнгөний төлөө биш харин туршлага хуримтлуулж, эх орондоо хэрэгтэй зүйл хийж байгаа болохоор сайн дурын ажил тун их таалагдсан.
ХҮРЭЛБААТАРЫН ЭНХСАРУУЛ 19 нас
- Их туршлага хуримтлуулж, сайхан хамт олонтой боллоо. Гол нь ХАРИУЦЛАГАТАЙ байдал шүү дээ. Өмнө нь сайн дурын ажилд оролцож байгаагүй болохоор их сонирхолтой санагдсан. Өглөө ажилдаа ирэх гэж яараад л. Бусдын ажлыг хөнгөвчилж, эх орондоо хэрэгтэй зүйл хийж байгаа гэж бодохоор сайхан байдаг. Одоо найзуудтайгаа нийлээд Ротаракт клубт нэгдэнэ гэж бодож байгаа. Сайн дурын ажил хийсэндээ сэтгэл тун өндөр байна.
АМГАЛАНБААТАРЫН АНУДАРЬ 19 нас
- Үүрийн 03:00 цагаас 11:00 цаг хүртэл ажиллана гэдэг амаргүй санагдсан. Гэхдээ энэ чинь туршлага болно шүү дээ. Өмнө нь ингэж ажиллаж үзээгүй над шиг залуус тэвчээр сууж, ажлын амтыг мэдэрч байгаа нь хамгийн гол. Миний хувьд ХАРИУЦЛАГА гэж ямар чухал болохыг сайтар ойлгож авлаа. АСЕМ-ын нэг хэсэг болж өөрийнхөө хувь нэмэрийг оруулсандаа тун их баяртай байна.