Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 378.1 мянган га талбайд үр тариа тариалсан нь өмнөх оны мөн үеэс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин төмс, хүнсний ногооны тариалалт нэмэгдсэн байна.
Тухайлбал энэ онд 8200 га талбайд хүнсний ногоо, 14.4 мянга га талбайд төмс тариалсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 15-17 хувиар нэмэгдсэн дүн гэдгийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын урьдчилсан мэдээлэлд тусгажээ. Үүнээс гадна мал аж ахуйн салбарт эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 1.2 сая мал хорогдсон байна.
Энэ жил өвөлжилт, хаваржилт хүндэрсэн нь малын хорогдол огцом нэмэгдэхэд хүргэсэн аж. Мөн малын гоц халдварт өвчин тэр дундаа хонь, ямааны цэцэг өвчний тархалт бага хувийг эзэлжээ. Харин Сүхбаатар, Увс, Архангай, Завхан аймгуудад малын зүй бус хорогдол хамгийн их гарсан бөгөөд эдгээр аймгуудад 126-183 мянган толгой мал хорогдсон байна.
Түүнчлэн малчны зээлийн хүү 18 хувь байсныг 10 хувь болгон бууруулсны дараа малын хорогдол ихтэй бүс нутгуудад энэ зээлийг авах хүсэлтэй малчдын тоо нэмэгдсэн гэдгийг Монголбанкнаас мэдээлжээ.
Т. Элиса