Дөрвөн жилд ганцхан тохиодог хоёрдугаар сарын
29-ний өдөр бие даасан тоглолтоо хийх гэж байгаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн
бөмбөрчин Б.Цолмонтой уулзлаа. Хөгжим болгоны хэмнэлийг тааруулдаг тэрбээр
бөмбөрчин болсныхоо 30 жилийн ойг тэмдэглэж байна.
-Таны тоглолт цохилуур хөгжимчний анхны бие даасан тоглолт юм билээ. Нэлээд
онцлог болох сурагтай байсан?
-Урлагийн тайзнаа 30 жил бөмбөр цохисны хувьд хуучин цагийн хөдөлмөр алдар
тэмдэглэх маягийн тоглолт хийх гэж байгаа. Миний тоглолтод манай рок попын
хамтлаг, дуучид ая дуугаа өргөх юм. Бас амьд хөгжмийн хамтлагууд оролцох байх.
Нэгэнт бөмбөрчин хүний тоглолт учраас нэлээд хэдэн бөмбөрийн үзүүлбэр хийе гэж
бодож байна. Нөгөө талаас бөмбөр хөгжим юм гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьж
тоглоно. Дуу, хөгжим болгоны цаана бөмбөр тоглосон байдаг. Аливаа хөгжмийн уран
бүтээлд бөмбөрчний үүрэг маш их ч дандаа ард нь үлдэж хоцордог. “Зуун дамнасан
хэмнэл” тоглолтыг маань “Соёл-Эрдэнэ” хамтлаг, СТӨ, “Пентатоник” академи,
Монголын бөмбөрийн холбоо зэрэг байгууллагууд анх санаачилсан. Үлгэр жишээ 20
бөмбөрчин зэрэг тоглож концертоо нээх санаатай байна. Түүнээс гадна бөмбөрийн
жижиг жижиг тоглолтууд хийгдэх учраас их гоё болно байх. Мэдээж “Соёл-Эрдэнэ”
хамтлагийн зүрхэнд шингэсэн дуунуудыг сонсгоно.
-30 жилийн тэртээ анх бөмбөрчин болж, “Соёл эрдэнэ”-д гишүүнээр элсэж
байсан үеэ дурсвал?
-Хамгийн анх аав маань намайг Хөгжим, бүжгийн коллежийн цохилуур хөгжмийн ангид
хүргэж өгч байсан юм. Тэгээд 1975 онд коллежоо төгссөн. Тэр үед чинь бүх зүйл
хаалттай байлаа шүү дээ. Гадаадаас ирсэн хүмүүсээс “АВВА”, “Битлз” гэх мэт
хамтлагуудын пянз авч сонсчихоод гоё сайхныг нь магтаад ийм хамтлаг байгуулах
юмсан гэцгээдэг байсан. Тэр үед чинь өнөөх алдарт “Хүлээлт” дуу төрчихсөн
хүмүүс ид сонсож байлаа. 1978 онд албан ёсоор үнэмлэхээ авч “Соёл-Эрдэнэ”
хамтлагийн бөмбөрчин боллоо. Хүсэн хүлээж, зурагтаа сахин байж үздэг,
шүтдэг байсан хамтлагтаа орсон. Энэ бол миний бахархал юм.
-Анх “Соёл эрдэнэ”-ийн гишүүн болоход ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Шүтэн биширдэг хамтлагийнхнаа “амьдаар” нь хараад үнэндээ сүрдэж байсан.
Дөнгөж шинээр ирсэн болохоор тэдний тоглодог хөгжим, дуулдаг дуунуудыг нь
алдуулчихгүй, илүү гоё болгоод тоглочих юмсан гэж боддог байлаа. Асар их
хүндэтгэлтэй ханддаг байсан. Үнэхээр Монголд эстрад урлаг хөгжих салхийг хагалж,
чулууг нь бутлан, зам гаргасан гэж хамтлагийнхаа тухай бодож явдаг. Манай
“Соёл-Эрдэнэ”-ийн араас олон хамтлаг гарч ирсэн дээ. Тийм ч учраас манайх Зууны
манлай хамтлаг болсон.
-”Соёл-Эрдэнэ”-д үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг нь та шүү дээ. Танайхан
ямар шалтгаанаар хамтлагаа орхидог байсан бол?
-Наранбаатар, Зундарь, Батсайхан гээд манай ахмад үеийн гишүүд байна л даа.
Тухайн үедээ тэд Ардын дуу, бүжгийн чуулгын ятгын ангид байсан. Тэр үед чинь
Төв хорооны үзэл сурталын хэлтэс дарамтлана аа. Урт үстэй энээ тэрээ гэнэ. Шинэ
дуу хийхээр нэг дуун дээр ямар олон хайртай гэж хэлдэг юм гэх жишээтэй. Энэ
мэтчилэн шахалтаас зарим нэг хүмүүс нь больсон юм билээ. Бас нэг хэсэг нь их
дээд сургуульд яваад алга болцгоосон. Би ид хийж бүтээх хүсэлтэй үедээ орсон
болохоор тэр чигтээ зүтгэсээр байгаад 30 жил болчихож. Гэхдээ намайг хамтлагтаа
анх ороход байсан зарим нэг хүн одоо ч байгаа шүү дээ. Яахав тэнгэр таалаад
манай олон сайн уран бүтээлчийг маань аваад явчихсан. Тэд хамтлагаа хаяж
яваагүй, урлагийн төлөө нэгэн сэтгэлээр явж байгаад дууссан хүмүүс. Одоо хэр нь
тэдний уран бүтээл хүмүүсийн сэтгэлд мөнхрөн үлджээ.
-Одоо танай хамтлаг хэдэн гишүүнтэй вэ. Уран бүтээлийн туршлагатай хүмүүс
хамтарч ажиллах сайхан байх даа?
- Том Жагаа , Насантогтох бид гурав л байна. Хамтлагаа хэвээр нь авч яваад уран
бүтээлээ үргэлжлүүлье гэж бодож явдаг. Анд найзууд минь тэнгэрээс харж байгаа
болохоор бид сайн явах ёстой гэсэн хатуу зорилго, чин зоригтой байдаг. Хамтлаг,
уран бүтээлийн чанар чансааг цаг хугацаа л харуулдаг юм билээ.
-Эстрад хөгжмийн анхны шагналыг эх орондоо авчирч байсан хүн бол та.
-Анхны гэвэл манай хамтлагт олон зүйл хамаарагдана л даа. “Шалзат баахан шарга”
гэдэг мини операг манай хамтлаг анх тоглож тэр үеийн Соёлын яамнаас тэргүүний
ажилтан цол авч байлаа. Эстрадаар Соёлын яамнаас шагнал авна гэдэг ойлголт
байдаггүй үед бид авсан. Эстрад гэдэг утгаараа олон улсын тэмцээнээс анхны
шагналуудыг бид авчирсан. Алматы хотноо болсон урлагийн тэмцээний анхны шагнал,
мөн Японд болсон тэмцээнд ч бид эхлээд оролцож, шагналыг нь авч байсан юм.
Хятадтай хаалттай харилцаатай байх үед бид л очиж тоглож байсан гээд яриад
байвал дуусахгүй олон анхных байна даа.
-Насан туршдаа бөмбөр тоглосон хүн чинь чамгүй олон шавьтай болоо биз дээ?
-Надад гарын шавь байдаггүй юм. Уран бүтээл, ажил гээд хэзээ нь ч заах юм
билээ. Манай СУИС, Хөгжим, бүжгийн коллежид бөмбөрийн анги байхгүй. Өөрөө нэг
анги нээгээд хичээл зааяа гэхээр ажилтай болохоор завдахгүй юм. Гэхдээ яахав
зарим нэг хүүхдүүд намайг багшаа гэж л байдаг.
-Бөмбөр гэдэг хөгжмийн онцлог ямар байдаг бол. Хүссэн хүн болгон
бөмбөрчин болж чадах уу?
-Бөмбөрийг дотоод мэдрэмж сайтай, юмыг хурдан тусгаж авдаг, авьяастай хүн л
тоглож чаддаг.
-Бөмбөрчин хүнд мэргэжлийн онцлогоос шалтгаалаад янз бүрийн зуршил тогтдог
гэсэн?
-Манай мэргэжил чинь хөдөлмөрийн хуулийн хүнд нөхцөлд ордог байсан юм. Байнга
гар хөл нь хурдтай хөдлөх шаардлагатайгаас гадна бөмбөр тоглож байх үед хүний
сонсох чадвараас илүү хүчтэй чимээнд дасах хэрэгтэй болно. Урьд нь 20 жил
бөмбөр тоглоод тэтгэвэрт гардаг байсныг 1993 оноос өөрчилж хугацааг нь нэмсэн.
Ш.Оюун