Жуулчид ихээр зорчдог газруудад 110 “Оюутан цагдаа” ажиллажээ

А.Мишээл GoGo.mn

2016-07-18 13:45 GMT+8

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачилан  нийслэл хотод хүрэлцэн ирж байгаа жуулчид болон иргэдэд туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.  Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон  Улаанбаатар хотод зохион байгуулсан АСЕМ-ын уулзалтын үеэр нийт 110 “Оюутан цагдаа”  үүрэг гүйцэтгэжээ.

Тэд Төв цэнгэлдэх хүрээлэн,  Чингисийн талбай, Хүй долоон худаг болон жуулчид ихээр зорчдог 88 гудамж зам талбайд ажиллаж, 3000 гаруй гадаадын иргэнд  мэдээлэл өгч, хууль тогтоомжийг сурталчилан ажилласан байна.

Мөн энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын 6000 алба хаагч,олон нийтийн цагдаа, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензийн төвийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1120 санал өгсөн байна.

Дээшээ