Монголын цахилгаан мэдээ нэртэйгээр 1921 онд байгуулагдсан цагаасаа эх орныхоо өнцөг булан бүрт болон дэлхий дахинаа мэдээ мэдээллийг шуурхай хүргэсээр 95 жилийг ардаа үдсэн байгууллага бол МОНЦАМЭ.
МОНЦАМЭ нь ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээтэй, нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай гэдгээс энэ агентлагийн үйл ажиллагааны цар хүрээ илтэд харагдана.
Он цагийн уртад бий болгосон бүхэн нь Монгол Улсын түүхэнд үлдэхийн сацуу, Монгол Улсад болж өнгөрсөн бүхий л үйл явдлыг мэдээ болгон нийтлэн түгээсэн нь өдгөө түүх болон хуудаслагджээ.
Зөвхөн монголчууддаа төдийгүй дэлхийн олон улс оронд МОНЦАМЭ өөрийн мэдээллээ түгээсээр ажилладагийг дараах жагсаалтаас харж болно. Үүнд:
- “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол /Өдөр тутам англи, орос хэлээр/
- МОНТА теле студи /Өдөр тутам улс орны түүх, соёл, хөгжил дэвшил, дотоод амьдралын үйл явдлыг харуулсан дүрстэй мэдээг монгол, англи хэлээр бэлтгэн дотоод, гадаадад түгээдэг/
- “Новости Монголии” сонин /Долоо хоног тутам орос хэлээр/
- “The Mongol Messenger” сонин /Долоо хоног тутмын англи хэлээр/
- “Мэнгу сяосибао” сонин /Долоо хоног тутмын хятад хэлээр/
- “Монгору Цушин” сонин /Долоо хоног тутмын япон хэлээр/
- “Mongolia Today” сэтгүүл /Улирал тутам хэвлэгдэн гардаг англи хэлээр/
- “Mongolia” ном /Жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн /англи хэлээр/
Дэлхийн олон хэлээр мэдээ мэдээллээ цацдаг энэ байгууллагын бүхий л ачааг үүрэгч ноён нуруу болсон үе үеийн удирдлага, чадварлагч сэтгүүлч орчуулагч, ажилтнуудад ойн баярын мэндийг GoGo мэдээний агентлагийн зүгээс хүргэж байна.