Мэдээж хэрэг бидний халаасанд байгаа бяцхан төхөөрөмж арван жилийн өмнөх суурин компьютеруудаас хүчирхэг болсон. Гэвч цэнэг нь өдөртөө дуусдаг гэмтэй. Хамгийн хясалтай нь ингэж байгаа шалтгаан нь бид өөрсдөө аж.
Учир нь хэрэглэгчид гар утсаа буруу цэнэглэсээр өдийг хүрчээ. Зай хураагуур үйлдвэрлэгч Cadex компани өөрсдийн цахим хуудсанд lithium-ion буюу бидний бүгдийнх нь гар утсанд байгаа зай хураагуурын онцлог шинж хийгээд хэрэглэгч ямар буруутай болохыг бичсэн байна.
Ионжуулсан давс бүхий шингэнтэй энэ төрлийн зай хураагуур яг л хүнтэй адил. Ачааллыг нь нэмэгдүүлэх тусам хэтдээ зай хураагуурын чанар мууддаг. Хэрвээ та гар утасныхаа зай хураагуурыг анх худалдан авсан үеийнх шиг нь хэвээр байлгахыг хүсвэл дараах хэдэн зөвлөгөөг дагаарай.
БҮРЭН ЦЭНЭГЛЭГДСЭНИЙ ДАРАА ЗАЛГААТАЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ
Утас бүрэн цэнэглэгдсэн байхад нь бид залгаатай хэвээр орхидог. Жишээлбэл шөнийн цагаар утсаа цэнэглэж орхиод унтах зуршил бидэнд бий. Харин үүний улмаас зай хураагуур явцдаа мууддаг.
Хэрвээ утасны цэнэг 100% болсон бол цэнэглэгч нь тэр түвшнийг тогтоон барихын тулд цэнэг шахсаар байна. Тасралтгүй ирэх эрчим хүчнээс болоод зай хураагуур доторх химийн нэгдлүүд чанараа алдаж эхэлдэг.
Тэгэхээр 100% болмогц нь цэнэглэгчээс салгах хэрэгтэй. Энэ нь яг л их ачаалалтай дасгал хийсний дараа булчингаа амраадагтай адил юм.
ЕР НЬ БОЛ 100% ХҮРТЭЛ ЦЭНЭГЛЭХ ХЭРЭГГҮЙ
Үнэн хэрэгтээ Lithium-ion зай хураагуурыг бүрэн цэнэглэх шаардлагагүй. Харин ч дутуу цэнэглэх тусам илүү удаан ашиглах боломжтой болно. Мэргэжилтнүүдийн санал болгодог хувь нь утасны цэнэгийг 40-80 хувийн хооронд барих. Хэтрүүлэхгүй, багадуулахгүй байснаар зай хураагуурын чанар удаан муудна.
БОЛОМЖТОЙ Л БОЛ ЦЭНЭГЛЭ
Сонин сонсогдож болох ч ойр ойрхон цэнэглэх нь утасны зай хураагуурт ээлтэй. Жишээлбэл та утасныхаа цэнэгийг 80 хувь хүртэл цэнэглэжээ. Цагийн дараа 70 хувь болсон байж болох юм. Үүнээс ч бага болж болно. Харин танд боломж нь байвал дахиад цэнэглэ.
Ихэнх хэрэглэгчид утасныхаа цэнэгийг дуустал нь ашиглаад нэг сайн цэнэглэж дүүргэж авах нь зөв арга гэж үздэг. Гэтэл удаан хугацаагаар их хэмжээний эрчим хүч эргэлдэнэ гэдэг зай хураагуурт тун тусгүй зүйл.
СЭРҮҮН БАЙЛГА
Зай хураагуур гэдэг хүнтэй адил талаар өмнө нь хэлсэн. Тэгэхээр зай хураагуур ч гэсэн халууцдаг. Харин халууцна гэдэг тун хортой зүйл. Apple компани хүртэл хэт халсан үед утсаа унтраах, халуун наранд байгаа бол ямар нэг зүйлээр бүтээх нь зай хураагуурын насжилтыг уртасгадаг талаар бичиж байв.
Мөн л хүнтэй адил учраас даарч болохгүй. Хэт хүйтэнд ашигласнаас мөн л зай хураагуур муудах, утас ажиллахаа болих зэрэг асуудал гардаг. УХААЛАГ УТСАА ДААРУУЛЖ БОЛОХГҮЙ зөвлөгөөнөөс та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Эх сурвалж: BusinessInsider