Рио 2016 Зуны олимпын XXXI, паралимпын XV наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчдаа үдэх ёслол өнөөдөр морин цагт Чингисийн талбайд боллоо.
Эх орноо төлөөлөн даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох баг тамирчид өнөөдөр олимпын наадамд өмсөх ёслолын хувцас, төрийн далбааг гардсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх ажлын хэсгийн дарга Ж.Эрдэнэбат, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд болон Монголын Үндэсний Олимпын хороо, ЭМСЯ, Олимпын хөгжлийг дэмжих сан болон шигшээ багийн тамирчид, олимпын медальтнууд ёслолын ажиллагаанд оролцож, Монголын багтаа амжилт хүсэж, захиасаа хэлсэн.
Мөн тамирчдын төлөөлөл, жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа, боксын тамирчин Д.Отгондалай нар тангараг өргөж үг хэллээ.
Бразилийн Рио-де-Жанейро хотод болох зуны олимпийн XXXI наадмын болон паралимпийн наадамд Монгол Улсаас нийт 50 тамирчин оролцоно.
Оролцох спортын төрлөөр ангилвал,
- Жүдо бөх - 13
- Чөлөөт бөх –10
- Бокс - 6
- Хөнгөн атлетик – 5
- Буудлага - 3
- Усанд сэлэлт - 2
- Хүндийн өргөлт 1
- Байт харваа 1
- Таэквондо 1 тамирчин, паралимпад 8 тамирчин оролцох юм.
Мөн гурван шүүгч оролцох бөгөөд Монголоос 52 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчин Бразилийг зорих юм.