“Мэргэд гарахын орон” Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар" ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдлээ.
Дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд дахин сэргээгдэхгүйгээр элэгдэж, устаж буйг зогсоох зорилгоор ЮНЕСКО-оос 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт манай улсаас нийт таван баримтат өв бүртгэгдсэнээс 2011 онд Лувсанданзаны "Алтантовч", "Монгол Шунхан Данжуур"; 2013 онд "Есөн эрдэнийн ганжуур"; Ази номхон далайн бүс нутгийн жагсаалтанд 2015 онд "Сахиусан дара эх" судар, 2016 онд “Мэргэд гарахын орон” тус тус бүртгэгджээ.
“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар"-ыг Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн /ШУА/ санаачлагаар 1924 онд Буриадын Агийн дацанд бүтээсэн аж.
Энэхүү толь бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлын жагсаалтад орсон байна.
Тус толь бичиг нь үндэсний гүн ухааны сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны төрөл салбарын хөгжил дэвшил, дорно дахины ард түмний соёлын гайхамшигт ололтод гүнзгий нөлөө үзуүлсэн хосгүй бүтээл юм.