Трампын хамтран зүтгэгч бага татварыг дэмжиж байгаа бол тэрбумтан өөрөө НАФТА буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ сүйрэлд хүргэнэ гэж үзэж байна. Америкийн нэг улстөрч Бээжинд айлчлахдаа Индиана нутгийн хээтэй дэвсгэр, модон сийлбэрийг бэлэг болгон авчирчээ.
Тэрбээр мужийнхаа компанийн захирлуудыг дагуулан Цагаан хэрмээр аялж, Номхон далайн худалдааны гэрээ ажлын байр бий болгох ид шидтэй хэмээн сурталчилж явав. Түүний үг Трампынхаас эрс ялгаатай байсан юм. Тэрхүү улстөрч болох Индиана муж улсын захирагч Майк Пенс өнөөдөр зоримог тэрбумтныг даган БНН-аас дэд ерөнхийлөгчид нэр дэвших нь бараг гарцаагүй боллоо.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч НАФТА-г “сүйрэл” гэж нэрлэсэн агаад Номхон далайн гэрээг “аймшигтай хэлцэл” хэмээн шүүмжилж, гадагш нь ажлын байр шилжүүлсэн АНУ-ын компаниудад татварын хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдсэн. Гэтэл түүний хамтран зүтгэгч нь Трампын эсэргүүцдэг бүх гэрээг дэмжсэн байдаг.
Caterpillar, ExxonMobil, Microsoft зэрэг аваргуудыг төлөөлдөг Үндэсний гадаад худалдааны зөвлөлийг тэргүүлж байгаад Стимсоны төвд судлаачаар ирсэн Билл Рейнч “Тэр хоёрын хөл нийлээгүй нь илт байна” гэжээ. Трамп дэлхийн худалдааг гадныхан Америкийн “мулгуу” хэлэлцэгчдийг хуурч байдаг тэг үр ашигтай үйлдэл гэж үздэг.
Пенсийн захиргааны үед Индианад бараа экспорт 1.8% буурсан авч үндэсний хэмжээнд гарсан 2.8 хувийн уналтаас бага үзүүлэлт гэдгийг Худалдааны яам мэдээлэв
Харин Пенс хил дамнасан солилцоонд бага татвар ногдуулах БНН-ын уламжлалт бодлогыг дэмжин “чөлөөт худалдаа бол ажлын байр гэсэн үг” хэмээжээ. Тэрбээр 2015 онд Индианагийн эрчим хүчний технологийн Cummins компанийн Хятад дахь байранд зочилж, гадаадад амжилтад хүрэх нь эх орондоо цэцэглэлт авчирна хэмээн үнэлсэн.
Пенс Бээжинд хэлсэн үгэндээ “Cummins энэ зах зээлд өсөн дэвжихийн хэрээр эх оронд нь судалгаа, инженерингийн өндөр цалинтай ажлын байр бий болдог” гэсэн байна. Үнэхээр ч Индианагийн зургаан ажлын байрны нэг буюу 187 мянга нь экспортоос хамааралтай. Өнгөрсөн онд тус муж улс ихэвчлэн Канад, Мексик, Япон руу 34 тэрбум ам.долларын өртөгтэй бараа илгээжээ.
Пенсийн захиргааны үед Индианад бараа экспорт 1.8 хувь буурсан боловч үндэсний хэмжээнд гарсан 2.8 хувийн уналтаас бага үзүүлэлт гэдгийг Худалдааны яам мэдээлэв. Сүүлийн статистикаас үзэхэд тус мужийн фермерүүд 2014 онд гадаад зах зээлээс 5.7 тэрбум ам.доллар хүртжээ. Ноён Пенс 2013 онд мужийн захирагчийн тангараг өргөснөөс хойш Япон, Герман, Англи, Израйль, Канад, Хятад улсуудад худалдааны төлөөлөгчдийг тэргүүлэн айлчилж байв.
Түүний хүчин чармайлт Америкийн бусад захирагчийнхтай адил эдийн засгаа худалдаа, хөрөнгө оруулалтаар тэтгэхэд чиглэжээ. Ялангуяа дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улс бууралттай яваа муж улсуудын эрх баригчдын очих дуртай газар. Пенсийн өмнөх захирагч Митч Даниелс гэхэд Хятадад хоёр ч удаа айлчилж байсан юм. Хятадын эдийн засгийн дүр төрхийн өөрчлөлт буюу ажлын байр булаадаг өрсөлдөгчөөс түншлэл рүү шилжсэн хувиралт Индианад ч мөн ажиглагддаг.
АНУ-д чиглэсэн Хятадын шууд хөрөнгө оруулалт цэцэглэхийн сацуу Хятадын компаниуд 2012 оноос хойш 10 саяын даруухан өртөгтэй таван хөрөнгө оруулалтын гэрээг энд байгуулсныг Rhodium Group мэдээлсэн байна. Өнөөдөр Хятадын компаниуд Индианагийн найман тойрогт бүгдэд нь ажлын байр бий болгожээ. Нэг жилийн өмнө ноён Пенс Эвансвил хотод Haier-ийн судалгааны төв нээгдэхэд тууз хайчилсан.
Хятадын компани Coca-Cola савлах үйлдвэрийг 2.8 саяар худалдан авч 50 хүнийг ажилд авсан юм. Индианагийн их сургуулийн профессор асан, одоо Вашингтонд Хятадын бизнес судалгааны хөтөлбөрийг удирдаж байгаа Скотт Кеннеди “Би Индианад 15 жил амьдарсан. Эднийх бусдаас урьтаж Азийн бизнес ашигтайг олж харсан” гэжээ.
Гэвч глобалчлал Индианагаас ажлын байрыг сорж байгаа ба уг хандлагыг ноён Трамп тодруулж, Carrier компани Индианаполис хот дахь үйлдвэрээ хаагаад Мексик рүү 1400 ажлын байраа шилжүүлснийг шүүмжлэв. Нэр дэвшигч Carrier-ийг онилсон хэдий ч бусад компаниуд бас Индианагийн ажлын байрыг гадаад руу нүүлгэж байгааг АНУ-ын Хөдөлмөрийн яамны тайлангаас харж болно.
Oerlikon үйлдвэрүүдээ Хятад, Энэтхэг, Итали руу шилжүүлсний улмаас Лафаетт хотод 87 ажлын байр алдагдсан. Ньюбург хотод Alcoa- ийн хөнгөн цагааны үйлдвэр зогсоход 528 хүн ажилгүй болжээ. Ноён Трамп өнгөрсөн жилийн турш гадагш нь ажлын байраа шилжүүлсэн компаниуд болон Азийн өрсөлдөгчдийг шүүмжилсэн ба саяхан хэлсэн үгэндээ чөлөөтэй боловч “шударга” худалдааг дэмжинэ хэмээн онцолсон юм.
Түүний талынхан нэр дэвшигчийн ийм үг яриа хамтран зүтгэгчээс нь холдуулна хэмээн болгоомжилж буй. Индианагийн сенатч Дэн Коэтс “Миний бодлоор тэр хоёрын хоёулангийнх нь зөв. Пенсийн зүгээс бид глобалчлагдсан ертөнцөд амьдарч байгааг илэрхийлсэн хэрэг. Ийм нөхцөлд олон улсын худалдааны журам, гэрээг зөрчих явдал олширлоо. Трамп үүнийг шүүмжилж байгаа юм” хэмээн өгүүлсэн байна.
Дэвид Линч