Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн газар нутгийн эзэмшилд хамааруулдаг Бээжингийн бодлогыг олон улсын арбитрын шүүх үгүйсгэсэн “АНУ улс төрийн сэдэлтэй оролцсон” хэмээн Бээжингийн нөлөө бүхий дипломатч шүүмжилжээ. Тэрбээр тус бүс нутаг дахь Хятадын эзэмшилд АНУ цэргийн хөлөг онгоцуудаа оруулах замаар хууль зүйн эсрэг үндэслэл гарган Хятадыг олон улсад тохуурхахыг хүсэж буй хэмээн хэлэв.
Өнгөрсөн долоо хоногт Гааг дахь Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн дараа буюу мягмар гарагт АНУ-ын тэнгисийн адмирал Жон Ричардсон Бээжин хийгээд Азийн бусад Засгийн газрыг шийдвэрт нухацтай, тэвчээртэй хандахыг шаардсан. Энэ нь БНХАУ-аас Их Британид суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лиу Шиаомин дээрх шүүмжлэлийг хэлэхэд хүргэжээ. Ноён Лиу “Вашингтоны ааш авирын талаар далайцтай авч үзэх хэрэгтэй.
Арбитрын шийдвэр нь улс төрийн сэдэлтэй гэж би үзэж байна” хэмээв. Тэрбээр “Нэг талаар АНУ цэргийн хөлөг онгоц, нисэх онгоцуудаа Хятадын мэдлийн газар нутагт илгээж Бээжинг сөргөж байна. Нөгөө талаар, эл үйлдэл нь Хятадыг дипломат ёсны хувьд басамжлах, манай улсын имижийг харлуулах замаар хэрэг үүсгэх сайхан сэдэл болно гэж тооцсон биз” хэмээв.
Олон улсын арбитрын шүүхээс Далайн эрх зүйн тухай НҮБ- ын конвенцийн дагуу Өмнөд Хятадын тэнгисийн 80 гаруй хувийг өөрийн нэг хэсэг гэж Хятад үзэх нь үндэслэлгүй хэмээх шийдвэр гаргасан билээ. Нэхэмжлэгчээр Филиппин улс оролцсон уг хэргийн шийдвэрт Бээжин бухимдалтай хандаж буй. Адмирал Ричардсон FT-д ярихдаа “Хятад, Филиппиний аль аль нь шийдвэрийг дагаж мөрдөнө гэж найдаж байна.
Түүгээр ч үл барам Өмнөд Хятадын тэнгисийн маргааны нэхэмжлэгч бүх тал сөргөлдөөнөө зогсоогоод, тунгаан бодох олон шалтгааныг уг шийдвэр өгч байна” гэжээ. “Тус бүс нутагт босгож байгаа хиймэл арал бүтээх ажлаа замын дундаас хэрхэвч зогсоохгүй” гэсэн Бээжингийн байр суурийг дамжуулсан төрийн мэдлийн Шиньхуа агентлагийн нийтлэлийн дараа адмирал Ричардсон талуудыг намжихыг уриалжээ.
АНУ-ын тэнгисийн тагнуулын онгоц Хятадын эрэгт хэдэн арван жилийн турш эргүүлдсэн. Сүүлийн жилүүдэд Пентагоны явуулж буй “Усан замын эрх чөлөө” ажиллагаа нь тус бүс дэх Хятадын хэт тэлэлтийг хянахад чиглэсэн гэдгийг адмирал Ричардсон тайлбарлалаа. Гэвч Хятадын эсрэг гарсан шүүхийн шийдвэрийн дараа Бээжин бүс нутгийн зөрчлийг залах хүсэлтэйгээ харууллаа.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Лиугийн хэлж буйгаар Өмнөд Хятадын тэнгисийн эрэгт хамаардаг улс бүр хэлэлцээрийн ширээний ард сууж, маргааныг шийдвэрлэхэд Хятадын зүгээс гарсан саналыг хүлээн авч, бүс нутгийн нөөц, баялгийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах нь зүйтэй аж. Родриго Дутерте тэргүүтэй Филиппиний Засгийн газарт ч хоёр улсын харилцааг хамтын яриа хэлэлцээ хийх замаар сайжруулах боломж байгааг элчин сайд Лиу онцолсон байна.
Гэвч санал болгож буй яриа хэлэлцээг эхлүүлэх хүчин чармайлт Филиппиний зүгээс эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой болов. Тус улсын Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Перфекто Ясая Хятадын зүгээс олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, ангид явагдах аливаа яриа хэлэлцээ эхлүүлэх саналыг хүлээж аваагүйгээ мэдэгдсэн байна. Ноён Ясая учир шалтгааныг Филиппиний үндсэн хуульд нийцэхгүй байгааг ABS-CBN телевизэд тайлбарлажээ.
Жэймс Кинж, Том Митчел