Өнгөрсөн шөнө ШӨХТГ-ын байцаагчид болон дарга Д.Мөнхтөр нар яаралтай тусламжийн 103 төвөөр гэнэтийн шалгалт хийлээ. Өмнө нь ШӨХТГ эмнэлгүүдэд хяналт, шалгалт хийж байснаас биш яаралтай тусламжийн төвд шалгалт хийж байгаагүй аж.
Үдшийн 22:00 цагт биднийг Сүхбаатар дүүрэгт байрлах яаралтай тусламжийн төвд ирэхэд ээлжийн зохицуулагч Н.Баттуул угтаж авлаа. Өнөөдөр энэ хэсэгт 12 эмч ээлжид гаран ажиллаж байгаа бөгөөд бүгд дуудлагатай гээд ирээгүй байв.
Шинэ оны эхний өдөр биднийг Сонгинохайрхан дүүргийн яаралтай түргэн тусламжийн төвд ажиллахад энэ эмч мөн ээлжийн зохицуулагч хийж байсан юм. Тэрээр 24 цаг гараад, 48 цаг амрах байдлаар ажиллаж байгаа, ямар нэгэн байдлаар өөрийг нь орлох ажилтан байхгүй талаар хэллээ.
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Төв 103 дээр ганцхан хүн суугаад ажиллаж байна. Дээрээс нь хөдөлмөрийн хуулиа зөрчөөд 24 цаг гарч, 48 цаг амарч байна. Хэрвээ энэ хүн ядрах ч юм уу, өвдөх зэргээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болбол хэн оронд нь дуудлагыг нь авах вэ, гээд олон асуудал байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэнийхээ эрүүл мэндийн асуудлаар идэвхтэй тэмцэж байгаа, дараагийн томоохон арга хэмжээг зохион байгуулж ажиллана” гэв.
Тэрээр Н.Баттуулаас ямар асуудал байгаа талаар асуухад “Машин тэрэг, эмч ажилтны хүрэлцээ дутмаг байдаг нь үнэн. Гэхдээ зөвхөн энэ асуудлаас гадна зам тавьж өгдөггүй жолооч нар, ханиад хүрээд халуурсан 20 гарсан залуусын дуудлага гэх мэт зохиомол ачаалал алга болох хэрэгтэй” гэсэн юм.
Жишээлбэл дуут дохиогоо хангинуулсан түргэн тусламжийн автомашиныг явуулдаггүй, зам тавьж өгдөггүй жолооч нар их байдаг тухай дуудлагад явж буй жолооч, эмч нар ч ярьж байлаа. Түүнчлэн өрх, дүүргийн эмнэлэгтээ өөрөө очоод үзүүлэх боломжтой зарим иргэд 103 руу залгаж, ирсэнгүй гэж гомдоллох тохиолдол ч бий.
Иргэдийн дунд байдаг нэг түгээмэл буруу ойлголт нь өрхийн эмнэлгийн эмч нар чадваргүй гэх үзэл байдаг аж. Өрхийн эмч нь эм бичиж өгөөд, хэрхэн гам барихыг зааж, дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэх тухай зааж өгсөөр байтал шөнө нь хүүхдээ 40 хүргэж халууруулсан эцэг эхчүүд хааяадаа тааралддаг талаар эмч нар ярьж байв.
Иргэдийн хариуцлагагүй байдал хийгээд бусдын ажлыг үл хүндэтгэх хандлага зэрэг нь энэ албаны ажилчдын олон асуудлын ердөө ганц нь. Харин одоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.
Холбогдох байгууллагуудад нь шаардлага хүргүүлж, ажиллахаар боллоо. ШӨХТГ-аас хэрэглэгчийн тухай хуулийн шинэчлэн боловсруулсан хувилбарыг Монгол улсын Шадар сайдад өргөн бариад байгаа бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.