УИХ-ын чуулган өнгөрсөн шөнө 11 сайдыг томилсон билээ. Тэгвэл өнөөдөр шинээр томилогдоод буй сайд нар тамгаа гардан авлаа.
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан авлаа. Ёслолын арга хэмжээний өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг Төрийн торгон цэргүүд ёслол төгөлдөр угтан авчээ.
Сайд Б.Бат-Эрдэнэ "Хариуцлагатай салбарын сайдаар томилогдсондоо баяртай байна. Хууль зүйн шинэчлэлийг үргэлжүүлж улам төгөлдөржүүлж ажиллах болно. Энэ салбарт элэгтэй хүний хувьд хийх олон ажил миний өмнө байна. Цаашдаа салбарынхантайгаа гар нийлэн Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө хамтдаа зүтгэнэ" хэмээн онцолсон юм.
Байгаль орчин,аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд БОНХАЖ-ын сайд асан Н.Батцэрэг тамгыг гардуулж, ажлын амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өмнөх дөрвөн жилд БОНХАЖ-ын сайдаар найман сар ажилласан туршлагатай. Тэрбээр "гар нийлж, үр бүтээлтэй ажилласан салбарынхаа хамт олонтой дахин хамтран ажиллах болсондоо баяртай байна" гэжээ.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Н.Номтойбаярт Нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ, Сангийн сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэнд Б.Болор нар тамгаа гардуулан өглөө.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод тамгаа шилжүүлж, ажлаа хүлээлгэж өглөө. Засгийн газрын гишүүн ажил хүлээлцэхэд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, Хууль зүйн яамны удирдлага, харьяа агентлаг, байгууллагын дарга нар байлцлаа.
Мөн шинээр томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид Уул уурхайн сайд Р.Жигжид тус яамны тамгыг ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө.
Харьяалагдах яам
Сайдын нэрс | Санал хураалтын дүн | |
Монгол Улсын Шадар сайд; | У.Хүрэлсүх | 95,3% |
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга; | Ж.Мөнхбат | 95,3% |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд; | Д.Оюунхорол | 95,3% |
Гадаад харилцааны сайд; | Ц.Мөнх-Оргил | 93,7% |
Сангийн сайд; | Б.Чойжилсүрэн | 95,1% |
Хууль зүй, дотоод хэргийн сайд; | С.Бямбацогт | 94,9% |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд; | Н.Номтойбаяр | 94.8% |
Батлан хамгаалахын сайд; | Б.Бат-Эрдэнэ | 90,6% |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд; | Ж.Батсуурь | 95% |
Зам, тээврийн сайд; | Д.Ганбат | 94,7% |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд; | Ц.Дашдорж | 96,5% |
АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дөрвөн сайдын нэрийг МАН-ын УЗ-өөс буцаан татсан. Ингэснээр дараах дөрвөн яам одоогоор сайдгүй байна. Үүнд:
- Барилга хот байгуулалтын яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Эрүүл мэндийн яаям
- Эрчим хүчний яам