Сибирийн тайгад дэлхий дээр амьдарч буй хүн нэг бүрт хэрэгтэй зүйл бий. Тэр нь тайгын их ой шугуй юм. Энэ ойд дэлхийн нийт ой модны 29 хувь ургадаг. Гэвч Оросын засгийн газрын хойрго байдлаас болж дэлхийн дулаарлыг буруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг энэ бүс аюулд өртөөд байна.
Оросын эрх баригчид томоохон гал түймрийг унтраахын оронд шатааж дуусгадаг арга барилаар ажилласны улмаас дэлхий дээр хоёрхон байдаг тайгын нэг устаж үгүй болох аюултай.
Түүнчлэн энэ жилийн зургадугаар сар түүхэнд байгаагүй хамгийн халуун зургадугаар сар болж, хуурай цаг агаарын нөхцөл байдлын улмаас их хэмжээний ой хээрийн түймэр ойр ойрхон гарах боллоо.
Дэлхийн цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр дэлхийн дулаарал тооцоолж байснаас ч хурдацтай ихсэж байгаа бөгөөд энэ оны эхний зургаан сарын температурын нөлөөгөөр Хойд туйлын мөс илүү хурдацтай хайлж байна гэжээ.
Сибирийн тайгын ойн мод жилд 500 сая тонн нүүрсхүчлийг агаараас сорж, цэвэршүүлдэг талаар НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн албаны мэргэжилтэн Анатоли Швиденко хэлсэн юм.
Энэ их хэмжээний нүүрсхүчлийг илүү ойлгомжтойгоор тайлбарлах юм бол 534 нүүрсээр ажилладаг цахилгаан станцын нэг жилд ялгаруулдаг нүүрсхүчлийн хэмжээ аж.
Гэвч цаг уурын өөрчлөлтийг тогтоон барихад үнэмлэхүй үүрэгтэй энэ тайгад гарч буй ой хээрийн түймрийг таслан зогсоохгүй бол энэ зууны сүүлээр гэхэд ой хээрийн түймрийн тоо болоод нүүрсхүчлийн хэмжээ хоёроос гурав дахин нэмэгдэх аюул бий.
Нөхцөл байдал ийм дээрээ тулсан хэдий ч Оросын эрх баригчид асуудалд Зөвлөлтийн үеийнхээс ч долоон дор хандаж байна гэж Швиденко хэлсэн юм.
Их хэмжээний түймрийн дараа мод хэдэн зууны турш дахин ургах аргагүй болдог гэмтэй. Үүнийг Оросын эрдэмтэд “Ногоон цөлжилт” гэж нэрлэдэг. Хамгийн харамсалтай нь алсаас тандан судлах судалгааны дүнгээс харахад жилдээ гурван сая га ой мод сүйдэж байгаагийн 90 хувь нь ой хээрийн түймрээс болдог аж.
Жил бүрийн зуны улиралд их хэмжээний ой хээрийн түймэр Оросын дорнод бүсэд гардаг. Гэвч санхүүжилт муутай төрийн албаныхан Сибирийн их тайгын гал түймрийг тогтоон барих аргагүй. Ялангуяа энэ жилийн хувьд нөхцөл байдал бүр ч хүнд байна.
Байгаль орчны төлөө тэмцэгчид, мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар хиймэл дагуулын мэдээлэл эрх баригчдын хэлж буй мэдээллээс хэт зөрж байгаа аж. Эрх баригчдын хэлсэн тоон мэдээллээс даруй арав дахин их хэмжээний газрыг хамарсан түймэр, асар хохирол учруулж байна.
Дэлхийн нийт ойн бүсийн 90 хувь нь зөвхөн ОХУ, Канадын нутаг дэвсгэрт байрладаг учир энэ хоёр улсад гар буй ойн түймэр зөвхөн эдийн засгийн гэлтгүй, бидний ирээдүйд аюул учруулж байгаа хэрэг юм.
Энэ онд зөвхөн Канадад гарсан ойн түймрийн улмаас 2,75 тэрбум ам. долларын хохирол учирч, 100 мянган хүн дүрвэсэн байна.
ОХУ-д 2000-2011 оны байдлаар 43 сая га ой түймэрт сүйдсэн нь бараг л Ирак улсын газар нутагтай тэнцэнэ. Greenpeace байгууллагын мэдээлснээр хуурай, халуун зуны улирлын улмаас Оросын нутагт ой хээрийн түймэр гарах нь улам нэмэгдэж байгаа аж.
Гэхдээ энэ их түймрийн 99 хувь нь хүний хүчин зүйлээс шалтгаалж байгаа төдийгүй Засгийн газар үүнээс сэргийлэх ажлыг илүүтэй хийх хэрэгтэй.
Эх сурвалж: JapanTimes