В, С хепатитын вирүсүүд нь элэгний эд эсийг гэмтээн, үрэвсэл үүсгэж, элэгний хатуурал, хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр "Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр" тохиодог. Энэ өдрийг угтан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд “Элэгний В, С-ээс өөрийгөө хамгаалах зургаан арга”-ыг танилцуулж байна.
Цус, үрийн болон биеийн бусад шингэнээр хепатитын В, С вирүсийн халдвар дамжих эрсдэлтэй. Тиймээс та:
1. Сайн дурын В хепатитын дархлаажуулалтад халдварт өвчин судлалын төвд хамрагдах
2. Сахлын хутга, шүдний сойз, хэрэглэсэн зүү тариурыг бусадтай сольж хэрэглэхгүй байх
3. Хэрвээ та жирэмсэн бол халдвар авах эрсдлээс сэргийлж эмчээс зөвлөгөө авах
4. Бэлгэвч зөв тогтмол хэрэглэх
5. Тарилга хийлгэхээс зайлсхийн эм уухыг сонгох
6. Шүдний болон эрүүл мэндийн, гоо сайхны /чих цоолох, шивээс хийлгэх, ажилбар хийлгэхдээ ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх/ нь эрсдлээс хамгаалах боломжийг олгоно.
Харин та дараах эрсдлийн үед заавал шинжилгээнд хамрагдаарай. Үүнд:
- Шүдний болон эрүүл мэндийн, гоос айхны (чих цоолох, шивээс хийлгэх) ажилбар хийлгэхдээ ариутгаагүй багаж хэрэгсэл хэрэглэсэн бол
- Яаралтай тохиолдолд шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүн хийлгэсэн бол
- Хэзээ нэгэн цагт судсаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн бол
- ХДХВ-ийн халдвартай бол заавал шинжилгээнд хамрагдаарай.
Дэлхий дээр жил бүр 1 сая гаруй хүн дээрх халдварын улмаас нас барж байгаа гэдгийг дахин сануулж байна.