Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ Оросын баг тамирчдыг РИО-2016 олимпийн наадамд оролцохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.
Өчигдөр орой ОУОХ-ны Гүйцэтгэх хороо хуралдаж, Оросын баг тамирчдыг бүхэлд нь Риогийн олимпод оролцох эрхийг нь хасах асуудлыг хэлэлцсэн юм. Риогийн олимп эхлэхэд 14 хоног үлдээд байх энэ хугацаанд Оросын тамирчдын хувь заяаг шийдэх ёстой байсан юм.
Тэгвэл ОУОХ-ны гишүүд Оросын баг тамирчдыг олимпийн наадамд оролцуулахаар боллоо гэж ТАСС агентлаг дамжууллаа.
Тус хурлаар Оросын хөнгөн атлетикчдыг олимпийн наадамд оролцуулахгүй байх нь тухайн спортын төрлийн олон улсын хорооны шийдэх асуудал гэсэн шийдэлд хүрсэн байна. Мөн сэргээш илэрсэн тамирчид Рио-де-Жанейро хотноо болох олимпийн наадамд оролцуулахгүй гэж санал нэгтэйгээр үзэж байгаа аж.
Эх сурвалж: ТАСС, ВВС