УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг хилээр гарахыг нь хориглолоо, баривчлагдсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр гарч эхэлсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл ташаа бололтой. Х.Баттулгыг хилээр гарахыг нь хориглосон боловч энэ шийдвэрийг РИО2016 олимптой холбоотойгоор түр цуцалсан юм байна.
Тиймээс Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга олимпийн наадмыг зохион байгуулагч орон Бразил улсыг зорихоор өчигдөр эх орноосоо морджээ. Тэрбээр IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Ази тивийг хариуцсан бодлогын зөвлөлийн даргаар ажилладаг. Энэхүү албан үүргийн дагуу IJF-ийн ажлын хэсэгт багтаж олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцан, Олон улсын жүдо бөхийн холбооны олон улсын хуралд оролцохоор Риог зорьжээ.
Жүдо бөхийн шигшээ багийн хоёр дахь ээлж энэ сарын 28-нд, сүүлийн баг тамирчид 31-нд Риог зорино.