ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Рио-де-Жанейро хотноо болох зуны XXXI олимпийн наадмын нээлтэд оролцохгүй.
"Ерөнхийлөгчийн цагийн хуваарьт олимпийн наадмын нээлтэд оролцох талаар тусгагдаагүй. Энэ өдөр тэрээр ажил хэргийн уулзалттай" хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэллээ.
Түүнчлэн тэрээр Ерөнхийлөгч Путин Риогийн олимпийн наадмын аль нэг төрөлд хүрэлцэн ирж, баг тамирчдаа дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэлээ.
Сэргээш хэрэглэсэн хэргээр Оросын хөнгөн атлетикчид болон усан сэлэлтийн тамирчид олимпод эрхээ хасуулаад байгаа юм.
Оросын Спортын сайд болон албаны бусад хүмүүс энэхүү шийдвэрийг улс төрийн томоохон тоглоом, Оросуудыг, Оросын тамирчдыг л Олимпийн наадөмд оролцуулахгүй байх гэсэн урьдчилан төлөвлөсөн зохион байгуулалттай ажиллагаа хэмээн үзэж буйгаа удаа дараа мэдэгдээд байна.
Эх сурвалж: ТАСС