Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр Н.Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөнд нь зарлан дуудах хуудас өгчээ.
Түүнийг 2014 оны аравдугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 хэсэг буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд өөр бусад хэрэгт яллагдагчаар татаж ял сонсгох, байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа аж.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй.
Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаярт өмнө нь 2015 оны хоёрдугаар сарын 26, 2016 оны нэгдүгээр сарын 18, 2016 оны хоёрдугаар сарын 17, 2016 оны хоёрдугаар сарын 22, 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгчээ.
Авлигатай тэмцэх газар хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авч Н.Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг түүнд гардуулж байсан билээ.
Зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудаст, 2016 оны долдугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газарт бэлэн ирэхийг мэдэгдсэн ч иргэн Н.Энхбаяр мөн хугацаанд ирээгүй байна.