Нарны эрчим хүчээр ажилладаг Solar Impulse 2 хөлөг цагийн өмнө Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу Дабид газардлаа. Ийнхүү хүн төрөлхтөн анх удаа дусал шатахуун ашигладаггүй нисэх хөлгөөр дэлхийг бүтэн тойров.
2015 оны гуравдугаар сард Абу Дабигаас хөөрсөн энэхүү хөлгийг төслийг санаачлан, хэрэгжүүлэгчдийн нэг Бертнард Пиккард хөлөглөн ирсэн юм. 48 цагийн аялал өндөрлөж тэд дэлхийг нарны эрчим хүчээр тойрсон анхны хүмүүс боллоо.
Бертнард Пиккард, Андре Боршберг нар хэт хөнгөн, нарны эрчим хүчээр ажилладаг энэхүү онгоцыг хамтран бүтээж адал явдал арвин 17 удаагийн нислэгийн эцэст ийнхүү эхлэлийн цэгтээ эргэж ирэв.
Нарны эрчим хүч нь байгаль орчинд ээлтэй хийгээд ирээдүйн тээврийн хэрэгслийн эрчим хүчний гол үүсгүүр байх боломжтой гэдгийг батлах зорилго өвөртлөн Solar Impulse-ийг газраас хөөргөсөн тэд зорилгодоо хүрч чадлаа.
Цаг агаарын нөхцөл байдал, хэлж ирэхгүй хийсч ирдэг өвчин, дээрээс нь техникийн зарим нэг асуудал зэргээс бага зэрэг удааширсан хэдий ч 40 мянган километр зам, дөрвөн тивийг дамжин, Атлантын далай, Номхон далайг туулсан тэд одоо түүхэнд нэрээ мөнхөлж байна.