Хуш модны самрын их үрийн жил дөрвөн жилд нэг удаа тохиодог. Энэ жилийн хувьд яг ямар ургацын жил болж байгааг хараахан тогтоогоогүй байна. Жил бүрийн өдийд ойн ангиуд болцын байдал, тархалт зэргийг нь судалж, наймдугаар сарын сүүлчээр салбарын яаманд хариу илгээдэг.
Ойн ангиуд жил бүрийн өдийд болцын байдал, тархалт зэргийг судалдаг
Улмаар ургацаас нь хамаарч БОАЖ-ын сайдын тушаал гарч, хэдээс хэдэн сарын хугацаанд, хаанаас үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар түүхийг тогтоодог аж. Гэсэн ч бүрэн боловсроогүй самрыг худалдааны төв болон хотын гудамжинд гар дээрээс худалдаж эхэллээ.
Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлогыг зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнгээс тодруулахад “Энэ жилийн хувьд гарц ямар байгааг сайн мэдэхгүй байна. Одоо самрын болц бүрэн боловсроогүй байгаа. Тиймээс самар түүж, зарах хориотой.
Мөн болц нь гүйцээгүй самар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж халдварт өвчин тараадаг” гэв. Өнгөрсөн жилийн хувьд долоон аймгийн 16 сумын ойгоос үйлдвэрлэл, нийслэл болон есөн аймгийн 37 сумын ойн сангаас ахуйн зориулалтаар самар түүх зөвшөөрөл олгожээ. Энэ дагуу нийт 4.7 мянган тонн самар бэлтгэж, улсын төсөвт 3.8 тэрбум төгрөгийн орлого оруулжээ.
Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэдийг болц нь гүйцээгүй самрыг гар дээрээс худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-нд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин түүхий самар зарж байгаа юм.
Болц нь гүйцээгүй самар халдварт өвчин тараадаг
Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлж, ирэх жилийн ургацад нөлөөлдөг аж. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул модноос нь унагахын тулд гол ишийг хүчтэй цохиж, мөчрийг нь хугалан байж түүдэг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг байна.
Нөгөө талаар, болц гүйцээгүй самар давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараадаг. Түүнчлэн анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэдэг аж.
Б.Бямбасүрэн