Энэ жил тэр дундаа зургаа, долдугаар сард ихэнх нутгаар аадар бороо үргэлжлэн орж, зарим гол нуур үерийн аюултай түвшинд хүрээд байна. Зарим учир мэдэх хүмүүс үерийн давтамжтай жил тохиож байна хэмээн ярьж буй. Тиймээс энэ талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторын инженер С.Саранцацралтаас тодрууллаа.
-Үерийн давтамжтай жил тохиож байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Энэ жилийн хувьд тэр дундаа долдугаар сар өмнөх жилүүдээс харьцангуй хур бороо элбэг жил тохиож байна. Үүнтэй холбоотойгоор манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджийг даваад байна. Өнгөрсөн зургадугаар сард Алтайн нуруунаас эхтэй Буянт, Ховд, Булган, Цэнхэр, Долооннуур зэрэг гол нэлээд олон хоног аюултай түвшинг давж үерлэсэн.
Энэ сарын хувьд баруун болон төвийн нутгаар хур тунадас элбэг орсноос Хангайн нуруунаас эх авдаг Түйн, Завхан, Богд, Орхон, Онги, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишгид болон Сэлэнгэ мөрний ихэнх хэсгийн гол мөрөн үертэй байна. Мөн нийслэлийн бүс нутаг дахь Тэрэлж, Туул гол олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байна.
Цаашид буюу маргааш, нөгөөдөр төв болон баруун зүгийн нутгаар бороотой байх төлөв гарсан. Эдгээр голын үерийн түвшинг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-65 см ахиу байгаа. Сэлэнгэ мөрөн, Орхон голуудын хувьд 50-115 см их байна.
-Хур ихтэй байгаагийн учир юу вэ. Үерийн аюултай түвшинг давсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-АСЕМ-ийн уулзалт болон баяр наадам болохтой холбогдуулж, өнгө зүс засах зорилгоор өнгөрсөн зургадугаар сард нэлээд олон аймагт үүлэнд зориудаар нөлөөлсөн.
Энэ нөлөөлсөн байх магадлалтай. Үерийн түвшинг заасан хэвтээ шугам байдаг. Олон жилийн дунджийн мэдээ сар бүр гардаг. Гол эргээ хальсан тохиолдолд аюултай түвшинд хүрсэн гэж үзнэ.
Х.Ананд