Дэлхийн 16 улсаар 33 мянган км замыг мотоциклоор туулан аялж буй Унгарын аялагч Габор Паеэр Монголд иржээ. Тэрбээр манай улсад Баян-Өлгий аймгийн хилээр дамжин орж ирээд найм хонож байгаа аж. Түүнтэй өчигдөр Улаанбаатар хотод ирээд байхад нь ярилцлаа. Тэрээр тавдугаар сарын 7-нд замдаа гарч одоогоор 13 улсаар аялаад байна.
Аялал эхэлсэн газар: Дьөрүибарат хот (Győrújbarát), Унгар улс
Хоёр жилийн өмнө Эрвин Котецки (Koteczki Ervin) дунд сургуулийн андын хамт аялалдаа бэлдэж эхэлсэн. Анх аялна гэдэг санааг Эрвин Котецки гаргасан. Мотоциклийн эвдэрсэн эд ангийг өөрөө янзалдаг. Долоо хоногт нэг удаа дэн буудалд байрладаг боловч ихэвчлэн майханд унтана. Габор Паеэр өмнө нь Швейцарьт инженер, Эрвин Котецки Тирольд (Австри улсын муж) цахилгаанчин хийдэг байсан.
Аяллын нэр: HUNomád
2×2 дугуйт, 16 улс дамжин, 33 000 км, 120 өдөр
- Унгар
- Румын
- Болгар
- Турк
- Гүрж
- ОХУ
- Казахстан
- Туркменистан
- Узбекистан
- Тажикистан
- Киргиз
- Монгол
- Латви
- Литва
- Польш
- Словак
-Найз тань анх аялах санааг гаргасан гэсэн. Гэтэл яагаад хамт яваагүй юм бэ?
-Аяллаар гараад хоёр долоо хоногийн дараа найз маань осолд орж эгэмнийхээ ясыг бэртээчихсэн юм. Тэгээд эх орон руугаа онгоцоор явсан. Би аяллаар гарахын өмнө 10 жил оффисын ажил хийсэн л дээ. Оффисынхоо цонхоор хараад гадагшаа аялж үзэх юм сан гэж дандаа хүсдэг байлаа. Ингээд зориг гаргаад нүүдэлчний амьдралаар аялалд гарахаар шийдсэн дээ.
-Гэр бүлтэй юу. Гэр бүлээ орхиод гараад ирсэн үү?
-Унгарт найз бүсгүй маань байгаа. Гэр бүл хараахан зохиож амжаагүй байна. Гэр бүлтэй болохоосоо өмнө аяллаар гаръя гэж бодсон юм. 50-60 нас хүрчихээд ингээд явах боломжгүй учраас эхнэртэй болохоосоо өмнө явахаар шийдсэн. Харин дараагийн удаа аялахдаа гэр бүлээ аваад явна аа.
-Танд хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн улс аль нь вэ?
-Одоогоор Монгол Улстай нийлээд 13 орноор аялаад байна. Хамгийн гоё дурсамж үлдээсэн орон бол Туркменистан, Тажикистан, Монгол байсан. Учир нь эдгээр улсуудын ард иргэд нь их нөхөрсөг юм билээ.
Түүний HUNomad хуудаснаас авав

-Манай улсын юу нь танд таалагдсан бэ?
-Монгол руу Баян-Өлгийн нутгаар орж ирсэн. Одоогоор хэчнээн газраар явснаа сайн мэдэхгүй байна. Монголын хамгийн таалагдсан зүйл бол хязгаар нь харагддаггүй өргөн уудам тал нутаг. Хүмүүс нь эрх чөлөөтэй, нүүдэлчний амьдрал бас их таалагдсан шүү.
-Олон хоног тал нутгаар ганцаараа явах хэцүү байсан болов уу. Хамгийн хүнд санагдсан зүйл тань юу байв?
-Шороон зам ихтэй байсан болохоор их хэцүү байсан. Мөн гүүргүй голоор мотоциклтой гатлах их хүнд байлаа. Бас бороо орсны дараа хатуу хучилтгүй замаар мотоциклоор явах амаргүй байсан шүү. Гэхдээ би энэ хэцүү бүхнийг давахын тулд Монголд зорьж ирсэн учраас давж чадсан. Долоо хоногийн дараа Оросын Байгаль нуур руу явна даа.
-Улаанбаатарт ирээд зугаалж, гоё сайхан газрууд үзэж, зугаацаж амжив уу?
-Би хоёр цагийн өмнө Улаанбаатарт орж ирсэн /өчигдөр/. Өнөө орой хоттой танилцъя гэж бодож байна. Харин маргаашнаас Цонжин Болдог явж үзье гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Нутаг нутгийн үндэсний онцлогууд байдаг. Танд сонирхолтой санагдсан тийм онцлогуудаас яривал?
-Би Унгараас гараад Румын, Болгараар шууд дамжаад явчихсан. Энэ улсууд Унгартай ойрхон байдаг болохоор дараа буцаж ирээд үзэж болно гэж бодоод цагаа алдахыг хүсээгүй. Дараа нь Туркт хүмүүс маш нөхөрсөг дотноор хүлээж авч байсан. Оросод далайд сёрфингоор гулгасан маань их сайхан байлаа. Харин Гүржид хүмүүс гадныхныг хүлээж авахдаа хурдан биш юм шиг санагдсан. Гэхдээ тодорхой хугацааны дараа хүлээн зөвшөөрдөг болдог. Хаана ч явсан тухайн үндэстний соёлын өв нь ард иргэд нь өөрсдөө байдаг. Ялангуяа Киргизстан, Тажикистанд хүмүүс цугтаа зураг даруулах гэх мэтээр их нөхөрсөг байсан шүү.
-Аяллын тэмдэглэл хөтөлж байгаа юу. Аяллын үр дүнгээ хэрхэн үлдээхийг хүсч байна вэ?
-Нэг жилийн өмнө өөрсдийн Hunomads гэсэн домэйн нээсэн. Эндээ өөрсдийнхөө аяллын блогийг унгар хэл дээр бичиж байгаа. Тэрийг найз маань герман хэл рүү орчуулдаг. Өдөр болгон аяллаа дуусчихаад видео бичлэг болон зурагнуудаа Hunomads-даа оруулдаг. Цаг их зарцуулдаг ч аяллынхаа талаар баримт үлдээсэй гэж хийдэг юм. Зураг, видеог Фэйсбүүктээ тогтмол тавьж байгаа.
-Нутагт тань таныг хэр олон хүн дэмжиж байгаа вэ?
-Их гоё асуулт байна. Анх ивээн тэтгэгч хайгаад мотоциклын дэлгүүрүүдээс асуухад их сонин байдлаар хүлээж авч байсан. “Та нар наад мөрөөдлөө маргааш гэхэд мартчихна” гэж хэлж байлаа. Ингээд тэр маань бүтээгүй. Харин хувь хүмүүс их дэмжиж, найз нөхөд маань мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Фэйсбүүк дээр одоо 18 мянган лайк авчихсан учраас биднийг дэмжих хүн олон байгаа гэж бодож байна.
-16 улсаар явахаас 13-аар нь аялаад үзсэн болохоор багагүй туршлага хуримтлуулсан болов уу гэж бодож байна. Тань шиг мотоциклоор аялах гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Мэдээж бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Мөн хэлдээ сайн анхаарах хэрэгтэй. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаар явахад орос хэл их хэрэг болдог юм билээ. Уг нь миний найз Эрвин орос хэлээр сайн ярьдаг ч бэртээд буцаад явчихсан. Гуравдугаарт мотоциклоор маш сайн бэлтгэл хийж байх хэрэгтэй. Яагаад гэвэл хөдөө газар явахад бэлтгэл муу байснаас хүмүүс их бэртдэг. Мөн мотоциклынхоо эд ангийг байнга шалгаж, арчилж өөрөө янзалж байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хувь хүний хүсэл зориг, тууштай байдал хэрэгтэй болно. Гэхдээ аян замын явцад хүмүүс их тусалдаг шүү.
-Найз тань бэртээд ганцаараа явах болоход танд юу бодогдож байсан бэ?
- Хэн нэгэн нь бэртэх юм бол яах вэ гэж аян замд гарахаас өмнө найзтайгаа би ярьж байсан юм. Тэр үед нэг нь бэртсэн ч нөгөө нь заавал явна гэж ярьсан. Тэгээд найзыгаа бэртсэний дараа нэг өдөр бодож үзээд цааш явахаар шийдсэн.
-Аяллаар явж байх үедээ шантарч байсан тохиолдол байдаг уу. Тийм үед юу бодогдож байсан бэ?
-Узбекистан, Таджикистанд явж байхад гэдэс маань гүйлгээд байсан. Бас мотоцикл маань эвдрээд болдоггүй. Тэр үед Унгараас найз нар маань намайг үргэлж дэмжиж байлаа. Би өөрөө ч бууж өгье гэж огт бодоогүй. Гэр бүлийнхэн маань их тусалсан даа.
-Яагаад заавал мотоциклоор явахаар шийдсэн юм бэ. Нэг газраас нөгөө рүү онгоцоор нисээд биед амар явж болоогүй гэж үү?
-Мотоциклоор явахдаа би хором мөч бүрийг өөрөө төлөвлөж явна. Хэрвээ би онгоцоор явбал онгоцны жолоочийн эрхшээлд явах байсан болов уу. Нэг ёсондоо би өөрийн эрх дураар явж байгаа минь энэ л дээ.
-Танд баярлалаа. Аян замдаа сайн яваарай.
-Баярлалаа.