Бразилийн Рио-де-Жанейро хотод дэлхийн 206 орны тамирчин цуглах тэрхүү гайхамшигт өдөр болоход 10 хүрэхгүй хоног үлдлээ.
Олимпийн наадамд зориулан нийт 7.5 сая орчим тасалбар худалдаанд гарсан. Бразилийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийн багтаамж жижиг учраас 2012 оны Лондонгийн олимпоос 200 мянган орчмоор цөөн тасалбар гарсан юм.
Тасалбарыг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн онлайнаар болон албан ёсны борлуулагчаар дамжуулан худалдаалсан билээ. Олимпын нээлтийн ёслолын ажиллагааны тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 62-1425 ам.доллар бол хаалтын тасалбар 61-1050 ам долларын үнэтэй юм байна.
Олимпын нээлтийн тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 62-1425 ам.доллар. Хаалтын ажиллагааны тасалбар 61-1050 ам долларын үнэтэй.
Түүнчлэн спортын ангилал, суудлын зэрэглэлээс хамаараад тасалбарын үнэ 11-375 ам.доллар хүртэл хэлбэлзэж байгаа юм. Тухайлбал хөнгөн атлетик, гар бөмбөг, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээний тасалбар хамгийн үнэтэй.
Харин хамгийн хямдхан тасалбарыг усан сэлэлт, буудлага, хүндийн өргөлт, зүлгэн дээрх хоккей, спортын алхаа зэрэг төрлүүд санал болгож байгаа бөгөөд энэ төрлийн спортын тэмцээнийг 11 ам.доллароор үзэх боломжтой.
Бразилчуудын хувьд хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөлбөмбөг, гар бөмбөг болон нээлт хаалтын тасалбарыг түлхүү авсан хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Хэрэв та Риогийн олимпийн наадмын тасалбар захиалахыг хүсвэл "Rio 2016 tickets" сайтад бүртгүүлэн, анкет бөглөх ёстой.
Эндээс та аль цэнгэлдэх хүрээлэнд ямар спортын төрлийн уралдаан тэмцээн хэдэн цагт болох дэлгэрэнгүй мэдээллийг авч, өөрийн хүсэл сонирхолдоо тохируулан тасалбараа худалдан авах боломжтой. Төлбөрийг олон улсын картаа ашиглан хийнэ. Нэг хүн хамгийн дээд тал нь 48 ширхэг тасалбар худалдан авахыг зөвшөөрнө.