Маргааш МҮЭСТО-нд 10-17 цагийн хооронд
- элэгний вирүсийн эмчилгээ,
- урьдчилан сэргийлэх арга зам,
- мэргэжлийн эмчийн зөвлөгөө,
- эмийн мэдээлэл, танилцуулга,
- эмийн зээлийн үйлчилгээ,
- лабораторийн шинжилгээний дэлгэрэнгүй тайлбар зэрэг мэдээллийг нэг дороос авах боломжтой өдөрлөг болно.
Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр тохиодог “Дэлхийн Хепатитын Өдөр”-ийг тохиолдуулан “Оном” сангаас тус өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгөөр мэргэжлийн эмч, албан ёсны төлөөлөгч, байгууллагууд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.
Нээлтийн ажиллагаа 12.00 цагаас болох бөгөөд энэ үеэр элэгний вирүстэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношилгоонд хөнгөлөлттэй үнээр хамрагдах 1000 ширхэг, Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичгийг өгөх юм байна.
Вирүст хепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, элэгний эмгэг өвчлөлийн хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, хепатитын В вирүсийн эсрэг вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий даяар вирүст хепатиттай тэмцэх, сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарлаа хандуулахыг уриалж, үйл ажиллагааны танилцуулга, үр дүн, цаашдын зорилтын талаар илтгэх онол, практикын хурлыг зохион байгуулна.
Мөн Швейцарын Новартис сантай хамтран хэрэгжүүлэх гэж буй Зүрх судасны өвчлөлийг бууруулах төслийн танилцуулгыг хийж, өдөрлөгт ирсэн зүрх судасныөвчлөлтэй иргэдэд үнэгүй үзлэг хийх аж.