Хустайн нуруун байгалийн цогцолбор газраар уран бүтээлчдийн аялсан сэтгэгдэл, байгалийн зургийг өөр өөрийн дүрслэлээр буулгасан "Хустайн нуруу” үзэсгэлэн "Blue Moon" арт галерейд нээлтээ хийх гэж байна.
Тус үзэсгэлэнд Blue Moon арт галерейн гишүүн арван уран бүтээлч оролцож байгаа бөгөөд Хустайн Цогцолборт газартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой ажээ.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлчид нийгэмд хандан өөрсдийн бүтээлээрээ байгаль, ан амьтанаа хайрлан хамгаалахыг уриалж буй. Уг үзэсгэлэнгээс Хустайн нуруун үзэсгэлэнт байгаль, ан амьтдыг дүрсэлснийг үзэх боломжтой юм.
Үзэсгэлэнгийн нээлт наймдугаар сарын 1-ний өдөр 17.00 цагаас Blue Moon арт галерейд болох ба наймдугаар сарын 9-ний өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болох юм байна.