Эдийн засаг агшиж байгаа үед ихэнх Төв банкууд бодлогын хүүгээ бууруулдаг. Энэ нь мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгийн уналтыг сааруулах, улмаар зогсоох хүртэлх арга хэмжээ болдог юм. Уг жишгийн дагуу Монголбанк энэ оны эхний хагаст хоёр ч удаа бодлогын хүүнд засвар оруулж, 2.5 хувиар бууруулсан. Бодлогын үр дүнг дүгнэхэд эртдэх ч хүлээлт эерэг болсныг зарим тоон үзүүлэлт илэрхийлж байна.
Мөнгөний зөөлөн бодлого нь эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, өсөлтийг эрчимжүүлдэг онцлогтой. Төв банкны мөнгөний бодлогын хүү одоогийн байдлаар 10.5 хувийн түвшинд хадгалагдаж байгаа. Энэ нь мөнгөний бодлого хатуугаас зөөлөн төлөвт шилжсэн гэсэн үг. Зөөлөн бодлогын нөлөөгөөр эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, зээлийн хүү тодорхой хувиар буурдаг зүй тогтолтой.
Бодлогын хүү буурсанаар зээлийн хүү зах зээлд оролцогчдын таашаалд нийцсэн байдлаар тогтоогдох боломжтой юм. Ингэснээр үйлдвэр, үйлчилгээний газар болон бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад зээлийн хүүгийн ачаалал буурдаг.
Бизнесийн идэвхжил ялимгүй сэргэж, мөнгөний эргэлт нэмэгджээ
Энэ нь үйлдвэрлэлээ өргөтгөх, шинээр ажилтан авах, цалингаа нэмэгдүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэхэд сайнаар нөлөөлдөг. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний үнийг ч бууруулах боломж олгодог. Цаашлаад эдийн засаг бүхэлдээ сэргэж, эрчимтэй хөгжихөд түлхэц болдог юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний эргэлт сайжирч, эдийн засаг тэлнэ гэсэн үг.
Монголбанкнаас энэ оны зургадугаар сарын мөнгөний статистик тоймыг танилцууллаа. Тайлангаас үзэхэд, эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ өссөн дүнтэй гарчээ. Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас таван хувь, оны эхнээс 11.3 хувиар өссөн байна. Сүүлийн дөрвөн улирал дараалан агшсан мөнгөний нийлүүлэлт улирал дараалан өсөлттэй гарав. Хоёр улирал дараалан мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн нь эдийн засгийн удаашрал ялимгүй саарах, бизнесийн орчин идэвхжих сайн талтайг эдийн засагч Ч.Хашчулуун хэлжээ.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар өссөн болохыг мөнгөний статистик тоймд тодотгосон байна. Үүнд төгрөгийн хадгаламж, гадаад валютын хадгаламж, гадаад валют болон төгрөгийн харилцах, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө голлох үүрэг гүйцэтгэжээ.
Тэр тусмаа мөнгөний нийлүүлэлтийн 50.3 хувийг төгрөгийн хадгаламж, 20.4 хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Үлдсэн хувийг төгрөг болон гадаад валютын харилцах, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байгаа нь эдийн засаг зогсонги байдалд орсныг илтгэх аж.
Бодлогын хүү 10.5 хувьтай тэнцэж байгаа нь банкуудаас Төв банкны үнэт цаасанд байршуулсан мөнгөний хэмжээ багасаж, түүнээс ихээхэн хэмжээний мөнгө суларч эргэлтэд ороход хүргэх нөлөөтэй. Энэ нь эдийн засаг тэлэхэд дэм болдог. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд Төв банкны бодлогын хүү буурсанаас гадна Засгийн газрын зардал энэ оны хоёрдугаар хагаст нэмэгдсэн нь давхар нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.
- Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас таван хувь, оны эхнээс 11.3 хувиар өссөн байна.
- Хоёр улирал дараалан мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн нь эдийн засгийн удаашрал ялимгүй саарах, бизнесийн орчин идэвхжих сайн талтай.
- Мөнгөний нийлүүлэлтийн 50.3 хувийг төгрөгийн хадгаламж, 20.4 хувийг гадаад гадаад валютын хадгаламж эзэлжээ.
Тодруулбал, Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлсэн. Ингэснээр уг хувьцааны 30 хүртэлх хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр иргэдээс худалдан авах болсон нь мөнгөний нийлүүлэлт өсөхөд багагүй хувиар нөлөөлж байгаа нь дамжиггүй.
Мөнгөний нийлүүлэлтийн 50.3 хувийг төгрөгийн хадгаламж, 20.4 хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байна. Үлдсэн хувийг төгрөгийн харилцах болон гадаад валютын харилцах, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө бүрдүүлж байгаа юм.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ажилгүй болсон иргэдийн хувьд хуримтлуулсан хадгаламжаа цуцалж, өдөр тутам зарцуулах нь олширдог. Тэгвэл энэ оны зургадугаар сарын байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.6 хувь буюу 73 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувь буюу 693.3 тэрбум төгрөгөөр өссөн аж. Гадаад валютын хадгаламж өмнөх сараас 3.9 хувиар мөн өссөн дүнтэй гарлаа.
Иргэдийн гар дээр эргэлдэх бэлэн мөнгөний хэмжээ буурсныг төгрөг, валютын харилцах татарч байгаагаас анзаарч болох юм. Харин иргэд мөнгөө үрэхээс илүүтэй хадгалах, ямар нэгэн бизнес, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхээс харзнаж байгаа нь дээр дурдсан хадгаламжийн өсөлтөөс харагдана.
Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх хэрээр эдийн засагт эерэг болон сөрөг талууд илэрдэг. Сөрөг гэвэл инфляци өсөх явдал юм. Энэ оны зургадугаар сарын байдлаар инфляци 2.9 хувийн өсөлттэй гарсан. Энэхүү өсөлт нь Төв банкны зорилтот түвшнээс 2-3 дахин бага үзүүлэлт. Тэгэхээр инфляцийн эрсдэл биднээс тэр хэрээр хол байгааг илтгэнэ. Банкуудын зээлийн өсөлт саарсан хэвээр байгааг мартаж боломгүй.
Санхүүгийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн жилийн өөрчлөлтийн хурд зургадугаар сард өмнөх сараас 0.9 хувиар өссөн. Харин өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувиар буурчээ. Иргэдэд олгосон зээл зургадугаар сард 1.6 хувиар тэлсэн аж. Хувийн хэвшилд олгосон зээл өмнөх сараас 6.4 хувиар буюу 435.1 тэрбум төгрөг болжээ. Төгрөгийн болон гадаад валютын харилцахын хүү харьцангуй тогтвортой байгааг дуулгая.
Сүүлийн гурван жилийн турш буурч буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ мөнгөний нийлүүлэлт хумигдахад хүргэсэн. Энэ нь гадаад валютын хадгаламж нэмэгдэхэд түлхэц болсныг үгүйсгэхгүй. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн өөр нэг шалтгааныг иргэдийн төгрөгийн хадгаламжийн өсөлтөөр тайлбарлаж болох юм.
Учир нь эдийн засаг агшиж байгаа үед зарим иргэн эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхийг хүсдэггүй. Харин хуримтлуулахыг илүүд үздэг гэдгийг дээр онцолсон. Үүний нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлтэд төгрөгийн хадгаламжийн нөлөө жин дардаг. Нийт хадгаламжийн 71.2 хувийг төгрөгийн, үлдсэн хувийг валютын хадгаламж эзэлж байна. Төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өнгөрсөн оныхоос 1.2 хувиар буурчээ.
Мөнгөний нийлүүлэлтээр дамжих бодлогын хүүгийн тохиргоо эдийн засагт хийгдэж эхэлсэн аж. Эдийн засгийг эрчимжүүлэх нөөц боломж иргэдийн гарт, тодруулбал, мөнгөний эзэд ямар шийдвэр гаргахаас хаашаа ч эргэж мэдэхээр байна.
Мөнгөний зах эдийн засаг сайн байсан жилүүдтэй харьцуулахад “унтаа” байгааг дээр тоонуудаас ажигласан байх. Энэ оны зургадугаар сард банк хоорондын захын арилжаагаар нийт 793.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа нь тийм гайхмаар өндөр үзүүлэлт биш юм. Гэхдээ эдийн засагт эерэг дохио болж байна.
Б.Баяртогтох