Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны долоодугаар сарын 24-ний өдөр Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллуулахыг холбогдох газуудад даалгалаа.
Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв,мал амьтны гоц халдварт өвчний үед мэргэжлийн албадын харилцан ажиллагааны дадлага сургуулийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулахыг Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.