"Монгол контент" хөтөлбөрийг боловсруулах, мэдээллийн технологийн хөгжлийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, 2000 энтрепренёр бэлтгэж гадаад зах зээлээс мөнгө олох боломжийг Засгийн газар бүрдүүлэх боломжтой юу. Мэдээж боломжтой.
Үүний тулд Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг мэргэжлийн хүнээр удирдуулах хэрэгтэй. 2004 онд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулагдсан цагаас хойш мэдээллийн технологийн салбарыг дэмжсэн дорвитой бодлого гарсангүй.
Улмаар програм хангамж, тоон контент үйлдвэрлэлийн салбарын бодлого байхгүй, хувийн хэвшил л өөрсдийн чадлаараа зүтгэж ирлээ. Одоо энэ салбарыг хөгжүүлэхэд төрөөс дэмжих цаг нь болжээ. Цаашид яах ёстой вэ, Засгийн газар юунд анхаарах вэ. Юун түрүүнд мэдээллийн технологийн бодлоготой болох шаардлагатай.
Бодлогоо зөв тодорхойлж, хөрөнгө оруулалт хийснээр энэ салбараас мөнгө олох боломж эрс нэмэгдэнэ. Үүнийг хийхийн тулд, мөн мэргэжлийн засгийн газар бүрдэхгүй байна гэсэн олны хэл амыг намжаахын тулд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар мэдээллийн технологийн мэргэжлийн, салбартаа танигдсан хүн томилохыг салбарынхан төдийгүй энэ салбарын хэрэглэгчид харж сууна. Засгийн газар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих, оюуны үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэж экспортыг нэмэгдүүлэх бодлого боловсруулна гэж салбарынхан нь хүлээж байна.