Люк Айкинс. Хүүгийн эцэг, хүний нөхөр, гурав дахь үеийн шүхэрчин Люк Айкинс өнөөдөр ямар ч шүхэр, ямар ч тусгай хувцас хэрэгсэлгүйгээр онгоцноос үсэрч, аварга том торон дээр газардлаа.
Stride Gum компанийн санхүүжүүлсэн энэхүү арга хэмжээ Улаанбаатарын цагаар долдугаар сарын 31-ний өдрийн өглөөний 09:00 цагт FOX News сувгаар онцгой эрхтэйгээр шууд цацагджээ.
Мэргэжлийн шүхэрчин Айкинс Red Bull компанийн агаарын хүчний гишүүн, Ironman 3 уран сайхны кинонд орлон тоглогчоор ажиллаж байсан зэрэг туршлагатай бөгөөд бидний сайн мэдэх Феликс Баумгартнерийн үсрэлтийн үеэр дасгалжуулагч, аюулгүйн зөвлөхөөр ажиллаж байсан аж.

Өдгөө 42 настай, 18000 мянган удаа онгоцноос үсэрсэн тэрээр “Хүмүүс ямар нэгэн байдлаар хүний хийж чадах хамгийн хүнд зүйлийг гүйцэтгэхэд ихэвчлэн галзуу, солиотой гэж үздэг. Харин энэ удаагийн үсрэлт миний хувьд зүгээр л хийх ёстой зүйлсийн минь нэг” гэжээ.
Гэхдээ энэхүү саналыг анх түүнд тавихад Айкинс “Бүх л энгийн хүмүүсийн адил би “Баярлалаа, гэхдээ би эхнэр, хүүхэдтэй, амьдралтай хүн” гэж хариулсан. Гэвч дараа нь бүтэн хоёр долоо хоног өдөр шөнөгүй энэ үсрэлтийг хэрхэн хийх талаар эргэцүүлэн бодож, ямар боломж байгааг судалсан” гэсэн юм.
Тийм ч учраас тэрээр бүхий л тооцоог хийж, үнэхээр бодит амьдрал дээр боломжтой эсэх талаар хэдэн долоо хоногийн турш мэргэжилтнүүдтэй зөвлөж, болно гэсэн баталгааг гаргасныхаа дараа эхнэрийнхээ зөвшөөрлийн дагуу онгоцноос үсрэхээр болжээ.
Өнгөрсөн хугацаанд тэрээр зөвхөн энэ үсрэлтэд бэлтгэх гэж 200 гаруй удаа онгоцноос үсэрсэн байна.
Айкинсийн чөлөөт уналт ердөө 126 секунд орчим үргэлжилсэн бөгөөд 34 удаагийн туршилтын үсрэлтийг бүгдийг нь амжилттай гүйцэтгэжээ.
Тэрээр онгоцноос үсрээд газардах хүртэл хугацаанд 193 км/цагийн хурд авсан бөгөөд энэ хурдаараа торонд хүрэхэд биед нь 3,9G ачаалал ирэх юм. Энэ татах хүч нь Сансрын хөлөг дэлхийн агаар мандлаас гарах, буцаад орох зэргээс бага зэрэг илүү хүч аж. Ийнхүү Люк Айкинс дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, онгоцноос торон дээр газардсан анхны хүн боллоо.