Хүр эрвээхэйн нислэг биологийн мөчлөгөөр дөнгөж эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж Ойн судалгаа, хөгжлийн төв, Ой хамгаалал үржүүлэг нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзориг хэллээ. Нислэгийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ.
Тэрнээс хойш энэ эрвээхэй байгалийн аясаараа өндгөө гаргаад нисэх нь бага болж, улмаар огт үзэгдэхээ больдог байна. Энэ хугацаанд модонд хөнөөл учруулахгүй, харин хүнд амьсгалын замын харшил үзүүлэх магадлалтай гэлээ. Учир нь эрвээхэй өөрөө тоостой, пургисан юм гаргадаг байна. Бусад талаараа хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл байхгүй гэлээ.
Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар 15 аймгийн 85 сумын 760 мянган га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгаа бөгөөд 75 сумын 560 мянган га талбайд зайлшгүй тэмцэл явуулах шаардлагатай гэсэн судалгаа байгаа ажээ.
Энэ 560 мянган га талбайн 50-60 хувь нь бидний нэрлэж заншсанаар цагаан эрвээхэй буюу өрөөсгөл хүр эрвээхэй эзэлж байна. Иймд ойн санд ихээр хохирол учруулсаар байгаа тул Төв аймгийн Батсүмбэр, Булганы Тэшигт эрвээхэйг устгах ажиллагаа хийх юм байна.
Нийслэл Улаанбаатар хоттой хамгийн ойрхон байгаа голомт нь Төв аймгийн Батсүмбэр, түүний нийслэлийн ногоон бүстэй залгадаг хэсэг, Сэлэнгэ аймгийн Мандал сум Хонин нуга, Түнхэл тосгоны ой сав газруудаар тархалттай байгаа аж. Гол онцлог нь гэрэлд дурлаж ирдэг эрвээхэй учраас шөнө хот руу орж ирээд байна гэлээ.
Зөвлөмж:
Иргэд өөрийн гэр, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.
Өрөөсгөл хүр эрвээхэй нь: Нэг жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ маш хөнөөлтэй шавьж юм.
Онцлох шинж.
- Гэрэлд дуртай
- Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /
- Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг
Ойн хөнөөлт, хортон шавьжийн устгалын ажлыг явуулах заавар:
Бэлтгэл ажил:
- Ажлын бээлий өмсөх
- Амны хаалт хэрэглэх / үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/
- Эрвээхэй хийх сав / шуудай /
- Хүрз
- Ажлын хувцас өмсөх / тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/
Устгалын ажлыг явуулах:
- Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийх
- Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
- Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байна.