Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат дөнгөж сая Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын гишүүдийн цалинг 30 хувь бууруулна гэдгээ мэдэгдлээ.
Харин төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулахаар хэлэлцэж байгаа аж. Мөн МИАТ, Эрдэнэт, Эрдэнэс Таван толгой зэрэг төрийн өмчит компаниудын дарга нарын цалингийн таналт энд багтана. Ийнхүү хэмнэлт хийснээр энэ онд нийт гурав орчим тэрбум, ирэх жилд найман тэрбум төгрөгийн хэмнэлт хийх юм байна.
Харин үүнээс доош албан тушаалтнууд буюу багш, эмч, цэрэг цагдаагийн алба хаагчид, жирийн албан хаагчдын цалин буурахгүй.

Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатаас сэтгүүлчид дараах асуултуудыг асуусан юм.
-Ямар албан тушаалтнуудын цалинг бууруулахаар яригдаж байна вэ?
-Сангийн яамнаас төсвийн тодотгол боловсруулж байгаа. Төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байна. Ойрын үед Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга, харин хотод агентлагийн даргаас дээш албан тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдана гэсэн үг. Харин эдгээрээс доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй байх үүргийг Ерөнхий сайдаас өгсөн.
-Хэдэн хувь бууруулах вэ?
-Улстөрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулна. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулна.
-Үүнээс хэдэн төгрөг хэмнэх вэ?
-Энэ оны хувьд нийлээд гурав орчим тэрбум төгрөг, ирэх жилд найм орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ.
-Үйл ажиллагааны зардлыг хэрхэн бууруулах вэ?
-Тэвчиж болох бүх зардлыг бууруулна. Үүнд гар утас, тээвэр шатахууны зардлыг бууруулж, тавилга эд хогшлыг худалдаж авахыг зогсооно. Урсгал засварыг бууруулна. Зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулах арга хэмжээг авна. Гар утасны зардлаас жилдээ 100-200 сая төгрөг хэмнэнэ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/