Түргэн тусламжийн төв иргэдэд шуурхай үйлчлэхгүй байна, дуудлага өгөхөд 1-2 цагийн дараа ирж байна гэх гомдлыг олон иргэн ШӨХТГ-т хүргүүлжээ. Энэ дагуу долдугаар сарын 22-ны өдөр оройн 22 цагаас эхлэн шалгалт хийжээ.
Гэтэл Түргэн тусламжийн төвд нэг өдөрт нэг л жижүүр ганцаараа бүх дуудлагыг хүлээн авдаг, 24 цаг ажиллаад 48 цаг амрах ээлжийн хуваарьтай ажиллаж байсан байна.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 24 цаг ажилласан ажилтан 72 цаг амрах ёстой. Мөн дуудлагын оператор буюу жижүүр гар утсаараа эмч, сувилагч нарт дуудлагыг дамжуулдаг, ирсэн дуудлага бүрт үйлчилдэггүй, иргэдэд ялгавартай ханддаг зэрэг зөрчил илэрсэн байна.
Иймд түргэн тусламжийн төвүүдэд ажиллах жижүүрийн тоог нэмэх, тэднийг харилцаа холбооны хэрэгслээр хангах, автомашинуудад нь GPS төхөөрөмж суурилуулах зөвлөмж хүргүүлжээ.
Автомашинуудад GPS байхгүй тул жижүүрүүд машинуудаа хаана явааг мэдэх, хянах боломжгүй байдаг байна. Олон улсын стандартад зааснаар түргэн тусламжийн баг дуудлага хүлээн аваад 20-30 минутын дотор тухайн газарт очсон байх ёстой. Мөн түргэн тусламжийн төвд ирсэн дуудлага бүрт зохих үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй юм байна. Хэрэв дуудлага ирээд тасарвал заавал эргүүлэн залгаж, ямар хүндрэл учирсныг лавлах ёстой. Харин нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн ирсэн дуудлага бүрт үйлчилдэггүй, дуудлагыг ангилан ялгадаг зэрэг сул тал байсаар байна.
ШӨХТГ энэ оны сүүлийн хагаст уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг компаниудад төлөвлөгөөт шалгалт хийх гэнэ.