Наран мандах зүг Дорнын их талаас олимпийн анхны медальтан төрсөн нь Доржнямбуугийн Отгондалай. Түүний амжилттай салшгүй холбоотой хүн бол “Талын бүргэд” клубийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбатаа.
Боксын шигшээ багийн Д.Отгондалай, Э.Идэрхүү, Н.Шинэбаяр, Э.Эрдэнэтуяа, Л.Алтанцэцэг нарын олон шилдгүүд "Талын бүргэд"-ийнх. Боксын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхтайван нар бас л түүний шавь.
Боксчид олимпод явахаас хоёр хоногийн өмнө Хандгайт цогцолборт спаринг хийсэн. Тэр үеэр Ё.Төмөрбатаа багш лап барьчихсан Д.Отгондалайгийн бие халаалтыг нь хийлгэж байв. Биеийн тамирын хослол өмсчихсөн хөлөн дээрээ хөнгөн, хөнгөн гишгэлж Д.Отгондалайгийн цохилтоос бултаж байгаа энэ тэр л бол хурдан шаламгай гэж жигтэйхэн. 70 нас хүрсэн түүний хувьд амьдралынхаа талаас илүүг боксын спортод зориулсан хүн болохоор аргагүй биз дээ.
Бие халаалт дууссаны дараа яриа өрнүүлэхэд "Д.Отгондалай багшийгаа авч явмаар байна гэсэн хүсэлт хэлж удирдлагууд нь зөвшөөрсөн байсан. Шавь нарынхаа буянаар олон сайхан тэмцээн уралдаан үзэж байсан бол олимп явахаар боллоо шүү дээ ах нь. Цагаан хэл амны нэмэр. Миний хүү олимпийн аварга болно доо гэж дотроо бодож явна даа" гэв.
Та байнга л хотод байгаа харагдах юм. Ойрд гэртээ харьсан уу гэхэд "Гэртээ хариагүй найман сар болж байна. Миний ганц хүү Т.Эрдэнэбаяр "Талын бүргэд" клубынхаа дасгалжуулагч хийгээд би зөвлөхөөс цаашгүй болсон. Хүүгийн минь эмэгтэй шавь нар их мундаг байгаа. Өсвөрийн дэлхийн аваргаас анхны эмэгтэй хүрэл медальтай боксчин төрлөө. 2015 онд эмэгтэй баг нь улсын аваргад багаараа гуравт орсон. 2016 онд УАШТ болон Бүх ард түмний спартакиадад эмэгтэй багаараа түрүү авсан гээд амжилтаараа аавынхаа амжилтыг бут цохичихсон. Үүнээс болоод зөвлөхийн орон тоо минь хүртэл ганхаад байна даа" гээд чанга, чанга инээж билээ. Хүүгээрээ бахархаж омогшиж байгаа нь харваас илт.
Өсвөрийн дэлхийн аваргаас анхны хүрэл медальтан төрсөн нь түүний зээ Л.Ангараг л даа. Буурал багш надад онгирохыг хүссэнгүй бололтой.
Лавлаад асуутал "Чи мэддэг юм уу. Манай зээ нар эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бокс тоглоод эхэлчихсэн. Л.Ангараг энэ жил 15 настай насанд хүрэгчдийн улсын аваргад оруулахгүй гэтэл нагац ах нь дасгалжуулагчийн мэдлээрээ тоглуулж мөнгөн медаль хүртсэн. Хожигдоод өнөөх чинь уйлахад нь дагаад нулимс урсчихаагүй шүү. Бөмбөрцөгт нэрээ бичүүлсэн одоо 18 нас хүртэл хичээл номоо хийчих гэхээр боксоо л гэх юм. Зээгийнхээ тоглолтыг нь харах хэцүү юм билээ. Л.Ангарагийн дүү, дунд охины хүү гээд зээ нар бокс руу орчихсон.
Мартах гэж байна. Би саяхан ачтай болсон. Хүү минь спорт хөөж явсаар эхнэр авахгүй оройтсон. Тэгээд аавынхаа санааг амрааж гэр бүлтэй болж хэдхэн хоногийн өмнө хүүтэй болоод. Холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ ач хүүтэй болсон гээд баяр хүргэж хүүд минь бэлэг өгөөд. Олимпоос ирээд л ач хүү дээрээ очно гээд ярьж байтал Д.Отгондалайгийн спаринг эхэлснээр бид яриагаа өндөрлөв.
"Рио-2016" олимпийн наадамд очоод боксын тэмцээн эхлээд хоёр хонож байтал тамирчны тосгоны үүдэнд Ё.Төмөрбатаа багштай таарав. Үүргэвчтэй цүнх хажуудаа тавьчихсан зүлгэн дээр сууж байлаа.
"Бэлтгэлийн баазаас /Монголын багт зориулан бэлтгэсэн Рио-де-Жанейрогоос 120 гаруй км-т байрлах төв/ өнөөдөр ирлээ. Д.Отгондалай багшийг авчирмаар байна гэсэн гээд дуудагдаад ирлээ. Намайг олимпийн тосгон луу оруулахаар цаад хэд чинь хөөцөлдөөд л байх шиг байна. Олимпод хамт хүрээд ирсэн зөвлөгөөгөө өгчихсөн болохоор би энд ирээд заавал төвөг удаад яахав. Бэлтгэлийн баазад зурагтаар хараад байж байсан ч яахав гэтэл цаад хэд чинь тосгон руу аваад ирлээ. Тэртэй тэргүй шигшээгийн дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр энэ хоёр залуу тамирчдынхаа төлөө ёстой өдөр шөнөгүй л хөдөлмөрлөж байна. Энэ хоёр хүүд ч ёстой л нэг баярлаж сууна" гэв.
Буурал багшийн боксчин болсон түүх нь их гоё. Хөлбөмбөгөөр хичээллэж шигшээд багтаж олон улсын тэмцээнд оролцож явсан тэрбээр Д.Банди, С.Гомбо, Т.Рэнцэндорж нарын хамт "Барилгачин" нийгэмлэгт Сэрээтэр багшийн удирдлагад боксоор хичээллэж. Бэлтгэлээ хийгээд жил гаруй болоод найз С.Гомбын хамтаар цэрэгт татагдаж тэндээ хөлсөө гаргангаа бэлтгэл хийдэг байж.
1970 онд цэргээс халагдаж ирээд түүний хувьд зүтгүүрийн депод машинистаар, С.Гомбо найз нь "Замчин" нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилд орцгоожээ. Нэг өдөр “Боксын хотын аварга шалгаруулах тэмцээн болох гэнэ. Миний найз 60кг-д тулалдчих" гээд С.Гомбо найз нь түүнийг гуйж.
Тухайн үед 60кг-д Х.Алтанхуяг ААШТ-д түрүүлчихсэн, ид мандаж байсан болохоор түүний хувьд тэмцээнд орохыг нэг их хүсээгүй байна. Дасгалжуулагч найзынхаа ятгалгаар тэмцээнд анх ороод Х.Алтанхуягаас өөр хэсэгт сугалаа таарч ялалт байгуулсаар финалд гарч иржээ. Ингээд Азийн аварга Х.Алтанхуягтай гурван үеийн турш нүдэлдэж ялагдснаар мөнгөн медалийг болзол хангаж өөрөө ч их урам авчээ. Тэмцээний дараахан улсын шигшээ багт дуудагдаж ажлаас дөрвөн цагийн чөлөө олгох тушаал гаргаж байсан гэдэг.
Түүний хувьд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Дорнод нутгийн хүргэн. 1983 онд Монголын боксын холбооноос надад орон нутагт боксын спортыг хөгжүүлэх даалгавар өгч Эрдэнэт, Дархан, Дорнод аймагт ажиллах санал тавьжээ.
Эхнэртэйгээ ярилцаад Дорнод нутагт таван жилийн хугацаатай ажиллахаар томилолт авч явснаар тэндэхийн хүн болсон. Мэдээж эхний жилүүдэд хүний нутагт түүнд амар байгаагүй гэдэг. Боксчин залуу гудамжинд явж байгаа тоосгоор цохиулж саажилттай болсноос шалтгаалан Ё.Төмөрбатаа багшийг дугуйлангаа нээхэд нэг ч хүүхэд бүртгүүлсэнгүй. Эцэг эхчүүдийн дунд боксоор хичээллэвэл саажилттай болсон гэдэг яриа газар авчээ. Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдгээр уйгагүй зүтгэл хөдөлмөрийн дүнд 1987 оны улсын аваргад багаараа аман хүзүүдэж, 1988 онд түрүүлж, 1989 онд Дорнод нутагтаа УАШТ зохион байгуулах эрх авч чадсан гэдэг.
Найман сар гаруй гэртээ хариагүй багш өнөөдөр нутагтаа очиж байна. Он гарснаас хойш Дорнод нутаг "Талын бүргэд" клубаас төрсөн боксчдоо олимпийн эрх авахуулахын төлөө нойр хоолоо умартан бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд нь хамт явсан.
Буурал багш мөрөөдлөө биелүүлэн олимпийн хүрэл медальт хүүгээ дагуулаад нутагтаа очлоо. "Олимпийн наадамд ирээд гурван удаа уйллаа. Хүүгээ медалийн болзол хангахад эхлээд уйлав. Дараа нь медалиа луйвардуулахад нэг уйллаа. Хамгийн сүүлд хүүгээ медалийн тавцанд зогсоход нэг уйллаа даа" гээд ярихдаа ч нулимс нь цийлэгнээд л байсан. Дорнын их тал, "Талын бүргэд"-ээс олимп, дэлхийн медальтнуудын буухиа цаашид ч тасрахгүй биз ээ.